Эх хэл дээрээ, тухлан сууж үзэхээр хоног тоолон хүлээж байсан үзэгч та бүхэн шинэхэн цувралаа 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа гарагт Univision, LookTV-ийн HBO багцаас хүлээн авч үзээрэй.
“House of the Dragon” цувралын тухай
Дэлхий даяар олон сая үзэгчийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө “уяатай” суулгаж чадсан алдарт “Game of Thrones” цувралын тухай огт дуулаагүй хүн гэж бараг үгүй. Арав гаруй жил үргэлжлэхдээ үзэгч олноо талцуулан, дуусашгүй ярианы сэдэв болж байсан уг цувралыг бүтээгчид түүнээс 200 гаруй жилийн өмнөх үйл явдлыг дүрсэлсэн “House of the Dragon”-ийн нээлтээ өнгөрөгч зун хийсэн билээ.
Тэгвэл шинэхэн цуврал нь дэлгэцээр гарч эхэлмэгцээ мөн л олны анхааралд өртөж эхэлжээ. Цувралын эхний бүлгийн сүүлийн анги нь цацагдсан өдрөө 9.3 сая үзэгчид хүрч чадсанаараа HBO-ийн бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй бүтээл болсон байна. “House of the Dragon”-ийн төгсгөлийн анги албан ёсоор цацагдахаасаа өмнө цахим орчинд алдагдсан нь бүр ч өндөр байх боломжтой байсан үзэлтийн тоог доош татсан байж болзошгүй тухай Уорнер Брос Дисковери мэдээлж байлаа.
Түүнчлэн “House of the Dragon”-ийн 4 дүгээр анги гарсны дараа HBO-ийн нийт хэрэглэгчийн тоо 5 хувиар, 5 дугаар анги гарсны дараа 3 хувиар, мөн 6 дугаар анги цацагдсаны дараа дахин 3 хувиар өссөн тухай мэдээллийг өгчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!