Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр ₮30 саяыг олгожээ

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээс хойш эмнэлгүүдэд ямар өөрчлөлт гарсан талаар өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тухайлбал, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/ энэ онд 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд 30 сая хүртэлх төгрөг олгожээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ тухай УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал "2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн үрд дүнд ажилчдадаа нэг тэрбум төгрөгийг анх удаа 13 дахь сарын цалин болгож хуваан олгосон.

Мөн энэ жил 33 эмч, ажилтанд орон сууцны урьдчилгаа болгож, 30 сая хүртэлх төгрөгийг тус бүр олгосон. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг банкуудтай гэрээ хийх замаар ипотекийн зургаан хувийн зээлд хамруулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дээрх 33 ажилтан өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр орон сууцанд орох боломжтой болсон.

Түүнчлэн манай эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд дөрвөн томоохон тасаг, нэгж дээрээ их засварыг хийж байгаа. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтад өөрийн дотоод нөөц бололцоогоор 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өмнө нь тоног төхөөрөм, багаж зэрэг эвдэрсэн тохиолдолд эрүүл мэндийн яам болон бусад газар руу хэлж мэдэгдээд засна гэж бүтэн сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр өөрсдөө дор нь засаж шинэчлээд явах боломж бүрдсэн" гэлээ.

"Гүйцэтгэлийн санхүүжилтээр эмнэлгүүд олон улсад батлагдсан оношилгоо, эмчилгээг эх орондоо нутагшуулах боломжтой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган “Өнгөрсөн онд 318 оношны бүлэг бүхий өвчинд эмчилгээ хийж байсан бол энэ онд 472 болгож нэмэгдүүлсэн. Энэ нь гүйцэтгэлийн санхүүжилтээр эмнэлгийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, зарим батлагдсан оношилгоо эмчилгээг өөрийн оронд нутагшуулах боломж бүрдэж байгааг харуулж байна.

Мөн үүнийг дагаад эмнэлгийнхээ эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж, тухайн чиглэлээр бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж ажиллах хэрэгцээ шаардлага цаашдаа тулгарч буй.

Түүнчлэн бид өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээнд ажилчдынхаа цалинг нэмсэн. Цаашид судалгаатайгаар үе шаттай арга хэмжээ авах бөгөөд ялангуяа сувилахуйн мэргэжилтний цалинд илүү анхаарч байгаа.

Мөн 2023 онд цалин хөлсийг үйлдлээр нь буюу бодитоор үнэлэх тогтолцоо руу орж ажиллах шаардлага байгааг харуулж байна" хэмээлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.moh.gov.mn/videos/654373686197989