Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлж “Сардаа Шалгая - Always Check”

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 27
Сурталчилгаа
зураг
 

Жил бүрийн 10 дугаар сарыг олон улсад хөхний хорт хавдрыг таниулах, эрт илрүүлгийн мэдээлэл түгээх сар болгон өрнүүлдэг.

Дэлхий нийтэд хөхний хорт хавдраар 8 эмэгтэй тутмын 1 нь оношлогддог гэж үздэг бол харин манай улсын хувьд жилд дунджаар 250-300 хүн энэхүү хавдраар оношлогддог. Үүний 80% нь хожуу шатандаа илэрдэг ба энэ нь дан ганц эмэгтэй хүнд хамаарах өвчин биш юм. Жишээлбэл, 2021 онд гэхэд улсын хэмжээнд 278 тохиолдол бүртгэгдсэний 4 нь эрэгтэй хүнд илэрсэн байна.

Хөхний хорт хавдар нь 45-аас дээш насныханд түгээмэл тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд насны хувьд залуужиж 35-40 насныханд тохиолдох нь элбэг болж байна.

Судлаачид хөхний хавдар үүсэх шалтгааныг дааврын, амьдралын хэв маягийн болон орчны нөлөөллөөс шалтгаалдаг гэж үздэг бөгөөд нийт тохиолдож буй хөхний хавдрын 5-10% нь удамшлын шалтгаантай байдаг.

Хөхний хорт хавдрыг эрт илрүүлж, зөв оношилж чадвал эмчлэх, эдгэрэх бүрэн боломжтой. Харин хожуу шатанд илэрсэн тохиолдолд эмчлэгдэх боломж багасдаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцгойлон сэрэмжлүүлдэг.

зураг
 

Эрт илрүүлэх нь эрсдэлийг бууруулдаг тул сар бүр хөхөө өөрөө шалгахыг уриалах зорилгоор анх удаа Always брэнд “Сардаа шалгая” аяныг хэрэгжүүлж байна.

Энэхүү аяны хүрээнд мэдлэг, мэдээлэл түгээх контентуудыг өөрсдийн хуудсандаа тогтмол нийтэлж байгаагаас гадна сар бүр шалгахыг тань сануулж байхын тулд Always ариун цэврийн хэрэглэл дээр "Хөхний хорт хавдрын эсрэг бэлгэ тэмдэг" болох ягаан туузыг, хөхөө шалгах заавар QR-ийн хамтаар байршуулжээ.

Тэрхүү туузыг та гэртээ ил харагдах газраа байршуулан, харах бүрдээ хөхөө шалгаж хэвшээрэй.

зураг
 

Хөхөө шалгах заавар:

зураг
 
зураг
 
зураг
 


“Сардаа Шалгая - Always Check”

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.