Улаанбаатар хотод суралцаж, ажиллаж, завгүй амьдрахад ажил сургуультайгаа ойрхон амьдарч, цагаа зөв зохицуулах, аль болох замын түгжрэлд өртөхгүй байх шаардлага хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Энэ төрлийн хэрэгцээ нь оюутан залуучууд, завгүй мэргэжилтнүүдэд нийтлэг ажиглагддаг. Хамгийн түрүүнд тэдэнд тулгардаг асуудал бол амьдрах орон сууц. Бүхнийг тэгээс эхлэхэд өөрийн гэсэн байртай, орон сууцтай байх нь мэдээж хүн бүрд боломжтой зүйл биш.
Шинэ бизнес, жижиг компани, агентлагууд дундын оффис түрээслэн цоо шинэ коммунити үүсгэн хамтдаа ажилладаг шүү дээ, тэрний нэгэн адил Дундын орон сууц гэх ойлголт гаднын улс орнууд тэр дундаа Солонгос, Австрали, Япон зэрэг орнуудад түгээмэл, эрэлт хэрэгцээ өндөр байдаг.
Дундын орон сууц нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, шууд нүүгээд ороход тохиромжтой, унтлагын ор, гал тогоо зэрэг тавилгуудтай байх бөгөөд олон хувилбараар дундын орон сууцыг зохион байгуулдаг.
Дундын орон сууцанд амьдрах нь маш олон давуу талтай. Жишээ нь хувийн орон сууц түрээслэх зардалтай харьцуулахад 50-70% хямд өртөгтэй, хэрэглээний төлбөр, кабелын төлбөр зэрэг нэмэлт төлбөрүүдийг хувааж төлнө, насан туршийн найз нөхөдтэй болж ч болох юм.
Дундын орон сууцанд амьдрах нь бие биеэ харилцан хүндлэх, бусдадаа саад болохгүй байх, бие биедээ итгэх итгэл дээр тогтдог бөгөөд та дундын орон сууцанд амьдрахаар судалж байгаа бол дараах зүйлсэд бэлэн байх хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!