ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Болормаа: Гар утаснаасаа ямар эмчид, хэзээ үзүүлэхээ сонгох боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх цаг авахад хүндрэлтэй, хугацаа их зарцуулдагт иргэд шүүмжлэлтэй ханддаг. Үүнээс гадна эмч нарын мэргэжлийн ур чадвар, туршлагын талаарх мэдээлэлд үндэслэн эмчээ сонгох боломж хязгаарлагдмал. Ялангуяа орон нутгаас Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гэж ирсэн иргэд эхлээд цаг авна, дараа нь олон өдөр хүлээж үзүүлэн, шинжилгээ өгч, хариугаа авах гээд олон шат дамжлага өрнөдөг.

Харин энэ бүх асуудлыг шийдэх цогц үйлчилгээг хялбар, хүртээмжтэй болгохыг зорин ажиллаж буй eclinic аппликейшныг тодруулах зорилгоор ИКлиник байгууллагын Гүйцэтгэх захирал Т.Болормаатай ярилцлаа.

- Та байгууллагынхаа ажиллуулж буй eclinic апп-ын талаар танилцуулна уу?

ИКлиникийн хамт олон нь эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, аппликейшнаар дамжуулан эмч, үйлчлүүлэгч/өвчтөн/ хоёрыг ойртуулахыг зорьж байна. Энэ хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой eclinic аппликейшныг хөгжүүлэн ашиглалтад оруулсан. Иргэд апп-аар дамжуулан улсын болон хувийн эмнэлэгт үзүүлэх эмчээ сонгох, цаг захиалах, шинжилгээний хариугаа авахаас гадна бүх төрлийн нарийн мэргэжлийн эмчээс онлайн зөвлөгөө авах боломж бүрдэж байгаа юм.  

- Тухайлбал, улсын болон хувийн эмнэлгүүдийн цаг захиалах үйлчилгээг хэрхэн авч болох вэ?

Иргэд эмнэлгийн цаг захиалах үйлчилгээг eclinic апп ашиглан хүссэн цагтаа, хүссэн газраасаа авах болон эмнэлгүүдэд байршуулсан eclinic киоскуудаас авах боломжтой.

Eclinic апп-аас улсын болон хувийн нийт 50 гаруй эмнэлгийн 250 гаруй нарийн мэргэжлийн эмчээс биечлэн уулзах болон онлайн зөвлөгөөний цаг авах боломжтой юм.

Харин Eclinic киоск нь УНТЭ, ШУГТЭ, АӨСҮТ, Орхон аймгийн БОЭТ, Чингэлтэй НЭ, Замын-Үүд сумын ЭМТ, Булган, Хэнтий аймгуудын Нэгдсэн эмнэлэгт байршсан ба эдгээр эмнэлгийн цаг захиалах үйлчилгээг ажлын болон ажлын бус цагаар тухайн киоскоос авч болно.

- Лабораторийнхоо шинжилгээний хариуг гар утсаараа авах боломжтой гэж ярьсан. Тэгэхээр аль ч лабораторид өгсөн хариугаа гар утсаараа авах боломжтой гэсэн үг үү?

Бидний давуу тал бол зөвхөн иргэдэд зориулсан энэхүү eclinic апп-аас гадна эмнэлэг, лаборатори, сувилал, эмийн сангийн бүртгэл зэрэг байгууллагын дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулах чиглэлээр ажиллаж, өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн 380 гаруй байгууллага манай системийг ашиглаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй лабораториудын 80 гаруй хувь нь манай системийг нэвтрүүлээд байгаа бөгөөд шинжилгээнийхээ хариуг заавал эмнэлэг, лаборатори дээр биечлэн очилгүй eclinic апп-аар дамжуулан гар утсаараа авч байна. Мөн апп-д байршсан нарийн мэргэжлийн эмч нараас онлайн зөвлөгөө авах үеэрээ шинжилгээний хариугаа эмчдээ харуулах боломжийг ч бүрдүүлсэн. Мөн киоск машинаас шинжилгээний хариугаа хэвлэх нь бүрэн нээлттэй.

- Нарийн мэргэжлийн эмчээс онлайнаар буюу гар утсаараа зөвлөгөө авахад иргэдэд хэр хялбар байх вэ?

Иргэдийн хувьд гар утсандаа eclinic апп суулгачихсан, интернэтэд холбогдсон байх шаардлагатай. Онлайнаар зөвлөгөө авахад хялбар байдлаар шийдсэн. Учир нь апп-аасаа өөрийн хайж буй мэргэжлийн чиглэлээ сонгох, нарийн мэргэжлийн эмч нараас сонголтоо хийж боломжит цагаа сонгоод, төлбөрөө төлөхөд үйлчилгээ авахад бэлэн болно. Энэхүү цаг захиалсан байдал нь апп дээр харагдахаас гадна мессежээр болон манай харилцагчийн үйлчилгээний албанаас давхар утсаар сануулж мэдэгддэг.

- Эмчээс онлайн зөвлөгөө авахаар иргэнд буюу үйлчлүүлэгчид ямар нэгэн тэмдэглэл үлдэх үү?

Тухайн эмч үйлчлүүлэгчийнхээ талаар тэмдэглэл хийх ба энэ нь апп доторх эмчийн тэмдэглэл хэсэгт хадгалагдан үлдэх юм. Учир нь онлайн зөвлөгөө нь эмчийн өдөр тутмын үйл ажиллагааны нэг хувилбар учраас онлайн зөвлөгөөний тэмдэглэлээ заавал хөтлөх шаардлага тавигдана. Өөрөөр хэлбэл, эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмчилгээний талаарх бүхий мэдээлэл үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн түүхийн нэг хэсэг болон хадгалагддаг.

зураг
 

- Онлайн зөвлөгөөг ихэвчлэн ямар хүмүүс авч байна вэ?

- Зөвлөгөөг хэн ч авах боломжтой бөгөөд ялангуяа эмчид давтан үзүүлэх шаардлагатай, эмчийн байнгын хяналтад байдаг, мөн гадаад орон болон орон нутгаас ихэвчлэн авч байна. Учир нь эмчид анхлан үзлэг хийлгээд, шинжилгээнийхээ хариуг авсны дараа үйлчлүүлэгч дахин эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ бичүүлэх шаардлагатай тохиолдолд заавал эмнэлэгт биеэр очилгүй, шинжилгээнийхээ хариуг онлайнаар зөвлөгөө авах үеэрээ хуваалцаад, зөвлөгөө авах нь эмч болон үйлчлүүлэгчид илүү хялбар. Гадаадаас болон орон нутгийн иргэдийн хувьд нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь зардал, цаг хугацааг хэмнэсэн, сэтгэлд хүрсэн үйлчилгээ болж байна. 

- Тэгэхээр иргэний бүх мэдээлэл тус апп дээр хадгалагдаад явна гэж ойлголоо?

Тийм. Хамгийн гол нь хувь хүний эрүүл мэндийн мэдээлэл нь нууцлалтай байх ёстой. Энэ утгаараа манай байгууллага нь Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын ISO 27001 стандартыг хоёр дахь жилдээ хангаж, гэрчилгээгээ авсан нь салбартаа анхдагч болсон. Тиймээс мэдээллийн аюулгүй байдлын тал дээр санаа зовохгүй байж болно.

- Цаашид eclinic апп-д ямар нэгэн үйлчилгээ нэмэгдэх үү?

Одоогийн байдлаар тус апп-д эмийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр хөгжүүлэлт хийж байна. Энэ нь иргэдэд тулгардаг гол асуудал болох зарим эмийг эмийн сангуудаар хайж явснаар маш их цаг зарцуулдаг. Заримдаа үнэхээр олддоггүй. Иймд, иргэн өөрийн eclinic апп дээр хайж буй эмээ хайлтын системд оруулснаар аль эмийн санд, ямар үнээр, ямар хэлбэрээр худалдаалагдаж байгааг мэдэх, очиж болон хүргэлтээр авах гэсэн боломжийг буй болгохоор зорин ажиллаж байна.

Eclinic апп татах:

Вебсайт: www.eclinic.mn

Facebook: www.facebook.com/eClinic.mn

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.