Намрын сэрүүн орж буй энэ цагт нүүрний арьснаас гадна бие болон гарын арьс ихээр хуурайшин эмзэгшдэг. Арьсаа зөөлөн, булбарай болгоход эрдэст витаминаар баялаг биеийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд сонгон хэрэглэх нь хамгийн чухал.
Витаминаар баялаг, биеийн арьсанд хамгийн сайн тэжээл өгдөг найрлагуудын нэг нь Ши самрын тос юм. Ши самар нь бүх төрлийн арьсанд тохиромжтой, арьсанд гүн чийгшил өгдгөөрөө алдартай бөгөөд антиоксидантаар баялаг бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг.
Тэгвэл амьд байгалийн нандин бэлэг гэгддэг L'Occitane брэндийн ихэнх бүтээгдэхүүнд Ши самрын тос орсон байдаг. Иймд L’Occitane брэндийн хамгийн их эрэлттэй, арьсанд гүн тэжээл өгч зөөлрүүлэхийн зэрэгцээ, нар салхинаас хамгаалах Ши самрын тосны найрлагатай 4 бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
L’Occitane брэндийн гарын тос дэлхий даяар 2 секунд тутамд 1 ширхэг худалдаалагддаг бөгөөд уг тос нь Органик Ши самрын тос болон Coconut тосноос гарган авсан учраас агшин зуур арьсанд хурдан шингэж зөөлрүүлэн чийгшүүлдгээрээ онцлогтой.
Гол найрлага: Органик Ши самрын тос, Сoconut тос, Зөгийн бал, Наран цэцгийн үрээс гарган авсан тос, Рапс үрийн ханд, болон Токоферол
Ашиг тус:
Мөн уг бүтээгдэхүүний савлагааны 95% дахин боловсруулсан хөнгөн цагаан материалаар хийгдсэнээрээ онцлог.
Дэлгэрэнгүйг: loccitane.com/products/shea-butter-hand-cream
Энэхүү биеийн тос нь найрлагатаа 25 хувийн Ши самрын тос агуулсан бөгөөд эмзэг арьсанд ч түрхэн хэрэглэх боломжтой. Мөн 3-аас дээш насны хүүхэд хэрэглэхэд тохиромжтой, харшил өгөхгүйгээс гадна арьсанд тэжээл өгч, гүн чийгшүүлэн, зөөлрүүлэх үйлчилгээтэй.
Уг Shea ultra rich body биеийн тос нь үндсэн савлагаанаас гадна 100% дахин боловсруулах боломжтой запас бүтээгдэхүүнтэй тул савыг нь хаялгүйгээр дахин ашиглах боломжтой.
Гол найрлага: Ши самрын тос, А витамин, Apricot kernel тос, болон Органик зөгийн бал
Ашиг тус:
Дэлгэрэнгүйг: loccitane.com/products/shea-butter
Органик сертификаттай, 100 хувийн цэвэр Ши самрын тосыг агуулсан тэжээлийн тос.
Уг тэжээлийн тосыг олон төрлөөр ашиглах боломжтой байдаг бөгөөд уруул, хумс, өвдөг тохой гэх мэт хуурайшсан, чийгшил хэрэгтэй аль ч хэсэгтээ түрхэх боломжтой анагаагч тос юм.
Гол найрлага: Ши самрын тос, болон Е витамин
Ашиг тус:
Дэлгэрэнгүйг: loccitane.com/search
Ши самрын тосны найрлагатай тосон бие угаагч нь тэжээллэг шинж чанартай бөгөөд арьсыг зөөлөн, уян хатан болгоно. Мөн үсээ ч угаах боломжтой.
Гол найрлага: Ши самрын тос, Ши самрын тосноос гарган авсан сүү
Ашиг тус:
Дэлгэрэнгүйг: loccitane.com/products/shea-butter-ultra-rich
Та салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэн өөрийн сонирхсон бүтээгдэхүүнээ гоёмсог сав баглаанд үнэгүй боолгуулан аваарай.
Хаяг байршил:
#loccitane #MadeinFrance #Skincare #Bodycare #амьд_байгалийн_нандин_бэлэг #байгальд_ээлтэй #recycle #reuse
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!