70 албан тушаалтан чөлөөлөгдөж, 40 байгууллагын 97 машиныг төвлөрүүлсэн гэв
Нийтийн тээвэрт өглөө, оройн их ачааллын үед 14 чиглэлд дундаас эх авах зохицуулалт хийсэн байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуйн нэгжийн 861 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийжээ. Түүнчлэн угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгаа аж.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн "Судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 59,900 автомашины зогсоол байна. Үүнээс 77 байршил дахь зогсоол нь Нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээтэй.
Улаанбаатар хотын зорчилт ихтэй бүсүүдэд 82,900 автомашины зогсоолын эрэлт байгаа судалгаа гарчээ. Хүн төлбөр авдаг системээс татгалзаж, автоматжуулахад анхаарч байгаа" гэлээ.
Мөн нийтийн тээврийг сайжруулж, хүрэлцээг нэмэгдүүлэн төв зам дагуух зогсоолуудын асуудлыг шийдвэрлэх юм байна.
Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 70 албан тушаалтан чөлөөлөгдөж, 40 байгууллагын 97 тээврийн хэрэгслийг төвлөрүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
