16:54 2022/10/14
ШУУД ҮЗЭХ:
"Түр хорооны даргыг сонгох" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов.
Үргэлжлүүлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлын талаар тус хуулийн төсөлд тусгажээ. Зээлдэгч зээлийг авч хэрэглэснээр ашигласан хугацааны мөнгөн дүнг зээлдүүлэгчид төлөх нь зээлийн гэрээний гол зарчим байдаг боловч өдрийн зээл нэрэн доор үндсэн зээлийг бүрэн ашиглаагүй байхад өдөр өдрөөр тооцон үндсэн зээл, хүүг зээлдүүлэгчид төлдөг зээлийн хэлбэр түгээмэл байдлаар иргэдийн дунд байнга явагдах болсон.
Тиймээс зээлийн хүүг урьдчилан авахыг хориглож, хэрэв урьдчилж үндсэн зээл, хүүг тооцож авбал Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх байдлаар хуулийн төсөлд тусгасан байна.
16:07 2022/10/14
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн чанаржуулах, багш, суралцагчийн мэргэжлийн ур чадвар, сургалтын байгууллагын бие даасан байдлыг дээшлүүлэх, цахим шилжилт, техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжүүлэх зэрэг хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн гэж хууль санаачлагч танилцуулав.
Үргэлжлүүлэн “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хүний эмийн асуудлыг шалгах хянах түр хорооны бүрэлдэхүүнд орсон боловч цөөнхийн бүлгийн гишүүд гурван л түр хороонд ажиллах боломжтой гэсэн үндэслэлээр хасагдаж байна. Та бүхэн үүн дээр анхаараарай" гэлээ.
"Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
12:29 2022/10/14
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад хандаж “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмжийн зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар”, УИХ-ын гишүүн Ц.Туваанаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Эм үйлдвэрлэл, эмийн үнийн талаар” тус тус тавьсан асуулгын хариуг сонсоно.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "2021 онд 287 эм хангамжийн байгууллагыг хяналт шалгалтад хамруулсан. Хяналтын явцад эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчинтэй хугацаа дууссан, хадгалалтын дэглэм алдагдсан давхардсан тоогоор 769 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан.
Орон нутгийн хүн амын тоо, бүтцийн онцлогт тохирсон байдлаар эргэлтийн эмийн сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тухайлбал, эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөлд тусгах, холбогдох дүрэм журмыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна.
Зах зээлд өндөр хувь эзэлдэг гол нэрийн 75 төрлийн эмийг сонгон судалгаа хийж үзэхэд түүхий эд, сав баглаа боодол, ханшийн зөрүүгийн өсөлт, тээврийн зардлын нэмэгдэл эмийн үнэд нөлөөлж байна" гэлээ.
16:07 2022/10/14
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн чанаржуулах, багш, суралцагчийн мэргэжлийн ур чадвар, сургалтын байгууллагын бие даасан байдлыг дээшлүүлэх, цахим шилжилт, техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжүүлэх зэрэг хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага үүссэн гэж хууль санаачлагч танилцуулав.
Үргэлжлүүлэн “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хүний эмийн асуудлыг шалгах хянах түр хорооны бүрэлдэхүүнд орсон боловч цөөнхийн бүлгийн гишүүд гурван л түр хороонд ажиллах боломжтой гэсэн үндэслэлээр хасагдаж байна. Та бүхэн үүн дээр анхаараарай" гэлээ.
"Хянан шалгах түр хорооны хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
16:54 2022/10/14
ШУУД ҮЗЭХ:
"Түр хорооны даргыг сонгох" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хорооны даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгов.
Үргэлжлүүлэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглох асуудлын талаар тус хуулийн төсөлд тусгажээ. Зээлдэгч зээлийг авч хэрэглэснээр ашигласан хугацааны мөнгөн дүнг зээлдүүлэгчид төлөх нь зээлийн гэрээний гол зарчим байдаг боловч өдрийн зээл нэрэн доор үндсэн зээлийг бүрэн ашиглаагүй байхад өдөр өдрөөр тооцон үндсэн зээл, хүүг зээлдүүлэгчид төлдөг зээлийн хэлбэр түгээмэл байдлаар иргэдийн дунд байнга явагдах болсон.
Тиймээс зээлийн хүүг урьдчилан авахыг хориглож, хэрэв урьдчилж үндсэн зээл, хүүг тооцож авбал Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх байдлаар хуулийн төсөлд тусгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|