Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өндөр шимт сарлагийн сүүн бүтээгдэхүүнийг АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр хэрэглэгчдэдээ хүргэнэ

ikon.mn
2022 оны 10 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

АПУ Дэйри Монгол Сүүний үйлдвэр гэр үйлдвэрлэлийн шинэ систем нэвтрүүлэх "Монгол Сарлаг-Гэр үйлдвэрлэл" төслөө өнгөрсөн 6-р сард танилцуулж байсан. Тэгвэл өнгөрсөн 4 сарын хугацаанд төслийн бэлтгэл ажлыг хангаж, малчдаас дээж бүтээгдэхүүнийг хуримтлуулж, туршилт судалгааг тасралтгүй хийн ийнхүү Архангай аймгийн Чулуут сумын эхний 20 өрхтэй хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Монгол сарлаг төслийг хэрэгжүүлснээр цагаан идээний уламжлалт үйлдвэрлэлд хүнсний эрүүл ахуйн стандарт бий болгон мөрдөхийн зэрэгцээ, хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түгээлтийн нэгдсэн системд оруулснаар түүхий эдийн татан авалт оновчтой болж, улирлын нөлөөлөл багасч, малчин өрхийн орлого тогтмолжиж, үр ашигтай байдал нэмэгдэж байгаа юм.

Архангай аймгийн Чулуут сумын засаг дарга Б.Туул: “Монгол улсын хэмжээнд нийлүүлж буй цагаан идээний багагүй хувийг Чулуут сумын цагаан идээ бүрдүүлж байна. АПУ ХК-ийн хөрөнгө оруулалт хийж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр малчдын цагаан, идээ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт илүү сайн хүрэх боломж бүрдэнэ гэж бид үзэж байна”.

Сарлагийн сүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад  1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх илүү өндөр ач холбогдолтой юм.

АПУ Дэйри Монгол Сүүний Үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай: “Бид өндөр амин дэм агуулсан сарлагийн сүүгээр генийн өөрчлөлтгүй, өнгө будаггүй, цэвэр органик, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг хөрөнгө оруулалтаар бий болгож байна” хэмээн онцоллоо.

ФОТО
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг