Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсын онцлог - Аялахад зориулсан 5 зөвлөмж

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 12
Сурталчилгаа

Аялал жуулчлалын идэвхтэй бүс нутаг гэгддэг худалдаа үйлчилгээний төвүүд, байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалт хотуудаараа алдартай Турк улс руу аялахдаа анхаарах 5 зөвлөмжийг Жуулчин компанийн аяллын менежер, туршлагатай аялагч Э.Анужин танд хүргэж байна. 

зураг
 
Жуулчин компанийн 10-р сарын 16-нд гарах Турк улсын гурван хотын аялал 4,790,000 төгрөг болж хямдарсан байгаа тул та амжиж бүртгүүлээрэй. 

1. Турк улс руу аялахад хамгийн тохиромжтой улирал бол НАМАР

Турк улс Монголтой адил жилийн дөрвөн улиралтай боловч харьцангуй дулаан орны тоонд орно. Арав, арван нэгдүгээр сард манайд хүйтний эрч чангарч эхэлсэн байдаг бол Туркт 18-25 градусын дулаахан, зуны адаг сар үргэлжилдэг. Тиймдээ ч аялахад хамгийн тохиромжтой цаг агаар нь жилийн яг энэ үе юм.

Зуны саруудад очиход хэтэрхий халуун, 30 градусаас дээш байдаг тул юм үзэх гадуур явахад амархан ядрах, халуунд хөөрөх гээд олон хүндрэл учрах магадлалтай байдаг. Харин аравдугаар сард аялбал тийм ч халуун биш учир хотоор зугаалж, аялахад илүү таатай, тухтай байх болно. 

зураг
 

2. Аялахдаа ачаа багатай явбал зүгээр

Учир нь Турк улс бол худалдаа үйлчилгээний томоохон бүс нутаг гэдгийг бид хэдийнээ мэднэ. Тиймээс эндээс явахдаа ачаа багатай явбал буцаж ирэхдээ богцоо дүүргэх боломжтой болно. Хүйтний улирал эхлээгүй энэ үед үслэг эдлэл, өвлийн куртка харьцангуй үнэ хямд байдаг давуу талтай. Үүнээс гадна хувцас хэрэглэл, брэндийн бараа, үнэт эдлэл, эрдэнэсийн чулуу зэрэг бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой, үнийн хувьд боломжийн байдаг. Тиймээс жуулчид аялангаа өвлийн бэлтгэлээ хийгээд ирэх боломжтой болно.

Мөн Жуулчинтай хамт аялахад аяллын хөтчийн санал болгодог дэлгүүр, захууд нь Туркийн засгийн газраас хараат байдаг учир хуурамч бүтээгдэхүүн авна хэмээн санаа зоволтгүй. Хэрэв худалдан авсан бүтээгдэхүүнд тань асуудал гарсан тохиолдолд Монголд ирсэн хойноо ч буцаалт хийх боломжтой байдгаараа онцлог юм.

Мөн манай 10-р сарын 16-нд гарах аялал нь Turkish airline-аар нисэж буй тусгай нислэг учир аялагчид тээшиндээ 30кг, гар тээшинд 8 кг хүртэл ачаа авч явах боломжтой байгаагаараа давуу талтай. Тиймээс та ачаанд багтахгүй гэж санаа зоволтгүй хүссэнээрээ дэлгүүр хэсээрэй. 

зураг
 

3. Усны хувцсаа авахаа мартав аа

Манай аялагчид Турк улсын Анталия хотын Pine Beach хэмээх таван одтой зочид буудалд байрладаг. Уг зочид буудал нь дал модоор хүрээлэгдсэн далайн эрэг дээр байдаг тул та усны хувцсаа хэрхэвч мартаж болохгүй. 

зураг
 

4. Хоолонд бүү санаа зов

Аялагчдад тохиолддог нийтлэг нэгэн асуудал бол хоол. Тухайн очсон улс орны хоолны соёл таарахгүй байх, идэж чадахгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Харин Турк улсын хувьд энэ тохиолдол харьцангуй бага. Мэдээж Турк улсын хоолны соёл манай улсынхтай ойролцоо байдаг тул идэж чадахгүй зоог тэр бүр гарахгүй.

Мөн Pine Beach буудалд буусан тохиолдолд танд 24 цаг олон орны төрөл бүрийн хоол, амттан болон уух зүйлсээр үнэгүй үйлчилдэг давуу талтай. Тиймээс та өөртөө тохируулаад, хүссэнээрээ идэж болно. 

зураг
 

5. Түүхэн дурсгалт газруудыг битгий мартаарай

Гадаад орноор аялахын хамгийн сайхан зүйлсийн нэг бол тухайн улсын өв соёл, түүхтэй танилцах байдаг. Турк улсад очсон бол агаарын бөмбөлөгт сууж хотыг дээрээс нь тольдох, Босфорын хоолойгоор усан онгоцтой аялах гээд олон зүйлсийг заавал хийж үзэх хэрэгтэй гэлцдэг.

Миний хувьд эртний Сидей хотын туурь, Аяа София -ийн алтан сүм, Манавгат хүрхрээ, Хөвөн цайз, Эртний грек ромын хот зэрэг түүхэн болон байгалийн үзэсгэлэнт газруудыг үзээрэй хэмээн зөвлөнө. Хэрэв та Жуулчин компанийн Турк аялалд хамрагдвал Анталия-Истанбул-Памуккале гурван хотоор аялж дээр дурдсан бүх газрыг үзэх боломжтой. 

зураг
 

Турк улсаар аялахыг хүсвэл 94091212, 94051212 дугаарт холбогдон бүртгүүлээрэй.

Холбоо барих:

FB: Жуулчин-Аялахад алс хязгаар үгүй 
IG: @juulchin.travel
Web: www.juulchin.mn
Утас: 94051212, 94091212, 99062751
Хаяг: СБД, 1-р хороо, Элчингийн гудамж, Жуулчин компанийн оффис

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.