Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг хоногийн өмнө ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон Донецк мужийн Лиман хотыг Украины цэргүүд чөлөөллөө

Т.Давааням, ikon.mn
2022 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Украины армийн цэргүүд стратегийн өндөр ач холбогдолтой Лиман хотыг чөлөөлжээ.

Донецк мужийн Лиман хот нь дайны эхний өдрөөс эхлэн Оросын зэвсэгт хүчний тээвэр ложистикийн чухал зангилаа болж байсан юм. Бас Донецк зэрэг эзлэгдсэн бусад гурван бүс нутгийг Баасан гарагт ОХУ албан ёсоор өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэснээ зарлаад байв.

Олон мянган цэрэг нь бүслэгдэх аюултай болсон тул Лиман хотоос ухрах шийдвэр гаргасныг ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Мөн Өрнөдийн зэвсэг техник, тагнуулын мэдээллийн дэмжлэгтэй Украины арми Лиманы дэргэдэх тулалдаанд хүчээр давамгайлж байсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Украины арми өнгөрсөн сард зүүн хойд Харьков мужийг Оросын цэргээс чөлөөлснөөсөө хойш байгуулсан томоохон амжилт нь Лиманы чөлөөлөлт болж байгаа юм.

Ингэснээр Украинчууд Донецк мужийн бусад хот, суурин газруудыг Оросын эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх зам нээгдэж байна.

 

Эх сурвалж: BBC