Huawei компани нь Улаанбаатар хотод есдүгээр сарын 28-29-ний хооронд Corporate Hotel and Convention Centre-д зохион байгуулагдсан Олон Улсын Шинэ эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад Евро Азийн бүсийн дистрибьютор Photomate-тэй хамтран спонсороор амжилттай оролцлоо.
Энэхүү чуулга уулзалтад Монгол улс болон Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж ба түүнд тулгарч буй асуудлууд, эрчим хүчний сүлжээний бүтцийн талаар хэлэлцүүлэг болон илтгэлүүдийг мэргэжилтнүүд танилцуулсан.
Huawei Монгол дахь салбарын дижитал эрчим хүчний эксперт О.Борхүү Huawei-ийн эрчим хүчний салбар тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, нарны цахилгаан станцын салбарт инновацаар баялаг шинэ технологиос бүрдсэн хөгжүүлэлтийн талаар танилцууллаа.
Энэхүү илтгэлд эрчим хүчний дижиталчлал болон хиймэл оюун ухаан хэрхэн нарны цахилгаан станцад ажиллаж байгаа тухай болон давуу талуудыг онцгойлон ярилаа.
Эдгээрээс Эрчим хүч хадгалах системийн optimization Монгол орны хүйтэн нөхцөлд хэрхэн ашиглаж болох түүнчлэн нарны зайн буюу PV модулийн optimizer-ийг зөвхөн том чадлын нарны цахилгаан станц бус айл өрхөд хэрхэн ашиглаж үр дүнтэй ажиллуулах талаар ярьсан нь үзэгчдийн сонирхлыг татсан.
Huawei компани эрчим хүчний салбарт хиймэл оюун ухаан ба big-data analyzer хөгжүүлснээр нийт ашигтай ажиллагааг 10-аас дээш хувиар ихэсгэж байна.
Huawei Евро-Азийн дистрибьютор Photomate-ийн мэргэжилтэн Michael энэхүү чуулганд Европын орнуудад айл өрхийн нарны эрчим хүчний хэрэглээ хэрхэн хурдацтай тэлж буй тухай мөн Huawei компанийн бүтээгдэхүүнийг яагаад дэлхийд №1-т эрэмбэлэгдэж буй тухай танилцуулав.
Huawei Монгол дахь салбарын Дижитал эрчим хүчний төслийн тэргүүн О.Одсайхан хурлын үеэр салбарын мэргэжилтнүүдтэй хамт Цахим эрчим хүч болон эрчим хүчний салбарт хийгдэж буй технологийн шинэчлэл, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, үзэгчдийн асуултад хариуллаа.
Хурлын үеэр Huawei-ийн танилцуулах хэсэгт айл өрхийн хэмжээнд өргөн ашиглагдаж байгаа Sun 2000 инвертерийн цуврал, Luna 2000 батарейн цувралыг бодитоор авчран үзүүлсэн ба Телеком ногоон эрчим хүчний төхөөрөмжүүд мөн эдгээрийн ашигт үйлийн коэффицент давуу талууд болон эрчим хүчний дижиталчлалын талаар, модульчлагдсан загвар дизайн эцсийн хэрэглэгчид хэчнээн хялбар болж буй туршлагыг хүрэлцэн ирсэн зочидтой хуваалцлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!