Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Дугаржав: Намар унасан навчийг шууд хог дээр хаях, бөөгнүүлж шатаах зэрэг нь үрэлгэн байгаагийн нэг жишээ

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Намар унасан навчийг дахин боловсруулж, цаас үйлдвэрлэх боломжтой байдаг. Түүнчлэн түүж цэвэрлэлгүй тухайн хөрсөнд нь үлдээвэл эргээд газрын хөрсөнд шим тэжээлтэй байдаг аж. 

Энэ талаар Академич Ч.Дугаржав "Навч бол маш чухал бүтээгдэхүүн. Ой модтой газарт жил болгон навч шилмүүс нь тухайн ойдоо унаад л газрынхаа хөрсийг борддог.

Намар унасан навч эргээд модондоо шим тэжээл болж байдаг гэсэн үг. Гэтэл манайхан шууд хог дээр хаях, бөөгнүүлж шатаах зэрэг буруу арга хэрэглэж байна. Энэ бол үрэлгэн байгаагийн нэг жишээ.

Модны навч хөрсөндөө бордоо болж шингэх ёстой. Үүнд тусгай ажиллагаа нэг их шаардахгүй. Гол нь хаяхгүйгээр тусгай сав эсвэл нүхэнд хийгээд навч ялзрах үед бордоо болгон ашиглаж болно. Органик бордоо болгож ашиглахад техник хэрэгсэл нэг их шаардахгүй. Унасан навчийг бөөгнүүлж нэг газарт овоолоод хөрстэй холиод л болно" хэмээн хэллээ. 

Мөн тэрбээр "Навчаар цаас үйлдвэрлэх боломж байдаг. Дэлхийн бусад улс оронд навчийг дахин боловсруулж ашигладаг жишээ олон бий. Гэхдээ унасан навчаар цаас үйлдвэрлэх боломж одоогоор манай улсад байхгүй. Тэгэхээр үндсэн зориулалт нь органик бордоо болгох арга юм. 

Манай улсад навчаар цаас үйлдвэрлэх зориулалтын машин механизм байхгүй учраас цаасыг барахгүй. Навчаар бичгийн цаас, дэвтрийн цаас хийвэл тохирохгүй. Чанар муу болдог. Тийм учраас ариун цэврийн цаас, картон хийхэд ашиглаж болно" гэлээ.