Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Визгүй зорчих боломжтой үзэсгэлэнт УЛСУУД

ikon.mn
2022 оны 9 сарын 23
iKon.MN

Монгол Улсын энгийн гадаад паспорттой иргэд энэ оны 10-р сарын 1-ний өдрөөс 15 хоногийн хугацаатай Солонгос улсад визгүй зорчих боломжтой боллоо. Энэхүү шийдвэрийн хүрээнд зөвхөн нэр сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 аяллын компаниар дамжин Ганвон муж болон Сөүл хотоор л аялах боломжтой юм байна. Тэгвэл зөвхөн Солонгос бус өөр ямар улсуудад Монголчууд визгүй аялж болох вэ?

1. Перу - 90 хоног хүртэл 

Өмнөд америкийн үзэсгэлэнт улсуудын нэг болох Перу улс нь Эквадор, Колумб, Бразил, Болив улсуудтай хил залган оршдог. 1,285,216км2 газар нутагтай гэдгээрээ Монгол улсын араас дэлхийд 20-р байранд ордог бол хүн амын хувьд Монгол улсаас 10 дахин их буюу 34.3 сая хүн амтай. Перу улсыг жуулчид ихээр зорин очдог шалтгааны нэг нь Мачу Пикчу хотын балгас бол нөгөө нь амтат хоол. Эртний Инкүүдийн нийслэл байсан энэхүү Мачу Пикчу нь ямар нэг хадаас ашиглалгүй асар том бул чулуунуудыг засаж, углуургадаж барьсан гэдгээрээ онцлог.

Корона вирусээс шалтгаалсан хөл хорионы үеэр Японы жуулчин Жэссэ Такаяама уг хотыг үзэхээр ирсэн ч хөл хорио тогтоож нутаг буцах боломжгүй, Мачу Пикчуг ч үзэх боломжгүй 7 сар Перуд гацжээ. Үүнийг сонссон Перу улсын засгийн газар 2020 оны 10-р сард зөвхөн Жэссэд зориулж аялал зохион байгуулж байсан түүхтэй. Перуд аялал жуулчлал ийм өндөр түвшинд хөгжсөн байдаг. Перуд Cuy буюу шарсан усан гахай нь тун алдартай. Монголчуудын хувьд усан гахай нь илүүтэй гэрийн тэжээмэл амьтны үүргээр байдаг бол Перуд голцуу хүнсэнд хэрэглэдэг байна.

зураг
 

2. Бразил - 90 хоног хүртэл

Дэлхийн хамгийн олон төрлийн амьтад амьдардаг Амазоны ширэнгэн ой, хөлбөмбөгийн эх орон, соёлын өвд тооцогддог үндэсний самба бүжиг, дэлхийн хамгийн том багт наадам болох Бразилын карнавал гээд үзэх зүйлсээр баялаг улс бол Бразил. Жуулчдын хамгийн их зорьдог хот нь Рио де Жанейро бөгөөд жилдээ дунджаар 5 сая жуулчин уг хотоор аялна. Хамгийн том арга хэмжээ болох Риогийн карнавалын үеэр зөвхөн уг хотод л гэхэд сардаа 2 тэрбум ам.долларын орлого оруулдаг асар том аялал жуулчлалын бүс юм. 1994 онд Риогийн урд хэсгийн Копакабана далайн эрэг дээр 3.5 сая хүн цугласан асар том шоу зохион байгуулагдаж байсан рекордыг одоог хүртэл ямар ч арга хэмжээ эвдэж чадаагүй л байна.

Хэрэв та 4’900 төгрөгөөр уг хотоор хосоороо аялж, алдарт карнавалыг үзэхийг хүсвэл LookTV-ийн багцаа идэвхжүүлээрэй. 4’900 төгрөгийн Basic багц, 9’900 төгрөгийн Premium багцыг идэвхжүүлэх, эсвэл BOX цэсээс кино үзэх бүрдээ Look in Rio урамшуулалд оролцох эрх цуглуулах юм. Зөвхөн Бразилаар аялаад зогсохгүй Airpods pro, Oculus 2, Earbuds, Samsung Galaxy A53 утас зэрэг бэлгүүд таныг хүлээж байна. 

зураг
 

3. Тайланд - 30 хоног

Дэлхийн жуулчдын хамгийн ихээр зорьдог орнуудын нэг болох Тайланд улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн өндөр хувийг аялал жуулчлал эзэлнэ. 2019 онд л гэхэд 39 сая жуулчин Тайландад ирсэн ба төв банкнаас нь мэдээлснээр 60 тэрбум ам.долларыг улсдаа төвлөрүүлж чаджээ. Өмнөд хэсгээр үзэсгэлэнт далайн эргүүд байрлах бол хойд хэсгээр ширэнгэн ой зонхилно.

Нутгийн хойд хэсэгт байрлах Чанг Май хотод заан унан ширэнгэ дундуур аялж, хамтдаа хүрхрээнд усанд орж болдог. Цаг уурын хувьд маш халууны дээр 5-р сараас 10-р сар хүртэл бороо ихтэй байдаг учир аяллын оргил сарууд нь 11-ээс 3-р сар хүртэл байна. Business Insider сайтын гаргасан судалгаагаар дэлхийд аялахад хамгийн үнэтэй улс нь Швейцар ба өдөрт дунджаар нэг жуулчин 350$ зарцуулах хэрэгтэй болдог бол Тайландад ердөө 25$ дунджаар зарцуулна. Өртөг тун бага учир аялахад санхүүд ч тун хэмнэлттэй улс юм. 

зураг
 

Энэ мэтчилэн Монгол улсын иргэд энгийн гадаад паспортоор Солонгосоос гадна нийт 25 улс руу визгүй зорчиж болдог. 

1

Хятад

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1989.03.30

2

Филиппин

Бүх төрлийн паспортоор 21 хоног хүртэл / 1994.05.13

3

Малайз

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1994.06.06

4

Казахстан

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1994.12.02

5

Израиль

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 1996.03.12

6

Хонконг/БНХАУ/

Бүх төрлийн паспортоор 14 хоног хүртэл / 1998.06.18

7

Киргиз

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 1999.12.04

8

Куба

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2001.10.08

9

Макао/БНХАУ/

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2004.07.03

10

Лаос

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2007.10.14

11

Тайланд

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2008.01.13

12

Беларусь

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.09.04

13

Турк

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2013.10.10

14

Серби

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2013.11.08

15

ОХУ

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2014.09.03

16

Бразил

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2015.09.21

17

Сингапур

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2017.06.08

18

Украин *

/Албан ёсны урилгатай тохиолдолд/
Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл

19

Аргентин

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.02.19

20

Уругвай

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2018.06.10

21

Чили

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2018.12.29

22

Эквадор

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2020.10.23

23

Перу

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2021.10.01

24

Узбекистан

Бүх төрлийн паспортоор 30 хоног хүртэл / 2022.06.03

25

Барбадос

Бүх төрлийн паспортоор 90 хоног хүртэл / 2022.07.28