Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

Аяллын шинэ тренд - Вьетнам

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 9 сарын 22
Сурталчилгаа

Сүүлийн жилүүдэд аяллын шинэхэн тренд болсон маршрутаар зүүн өмнөд азийн орнууд тэр дундаа Вьетнам улс тодроод буй билээ. Энэхүү трендээс таныг хоцрохгүй байхад туслахаар Жуулчин компани Вьетнам улсын Дананг, Ханой, Халонг Бэй зэрэг хотуудаар аялах аяллын чиглэлээ гаргаж байна.

зураг
 

Вьетнам улс нь үзэсгэлэнт далайн эргүүд, баялаг түүх соёл, олон төрлийн амтат хоолнууд зэргээрээ жуулчдын сэтгэлийг ихээхэн татдаг. Тус улсын булан тохой бүр нь асар их түүх агуулдаг тул таны мэдлэгт нэмэр болох аялал байна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үүнээс гадна орчин үеийн Vinwonder парк болон 3D музей зэрэг энтертайнмент үйлчилгээ ч мөн хязгааргүй билээ.

Дананг болон Ханой нь далайн эргийн хотууд бөгөөд торго шиг цав цагаан элс, халуун орны уур амьсгалыг илтгэх дал моднуудаас гадна архитектурын сонирхолтой шийдэл бүхий Бурхны мутар, Луу, Хайрын гүүр зэрэг олон гүүрнүүдтэй байдгаараа онцлог. 

зураг
 

Мөн Дананг хот танд ханатлаа шоппинг хийх боломжийг олгоно. Эрт үеийн хэв маягийг хадгалсан захуудаас эхлээд сүүлийн үеийн шинэ брэндийн дэлгүүрүүд хүртэл тэнд бий. Та өөрийн хайсан бүтээгдэхүүнээ хамгийн хямд үнээр Вьетнамаас авах боломжтой. Учир нь тус улсын наймаачид үнэ хаялцан бараагаа зардаг гэнэ. Тэгэхээр та дэлгүүрийн эзэнтэй сайн тохиролцож чадвал өөрийн хүссэн үнээрээ бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой гэсэн үг. 

зураг
 
Энэ мэтчилэн дурдаад дуусамгүй олон давуу талтай халуун орны аялалд гарахыг хүсвэл Жуулчин компанийн фейсбүүк хуудас болон 94051212 дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Бид долоо хоног бүр хүйтнээс зугтах халуун орны аяллыг хийж байна. Аялахад алс хязгаар үгүй.

Дэлгэрэнгүй 👇👇👇

🌐 Веб: hubs.ly/Q01mQShv0

🔴 Instagram: hubs.ly/Q01mQNFF0

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.