Богд хааны ордон музейн эргэн тойрныг тохижуулж, иргэдэд аялж зугаалах, амрах таатай нөхцөл бүрдүүлэх ажил үргэлжилсээр байна.
Энэ хүрээнд музейн урд талын 1.3 га талбайг хуйлдаг зүлэг, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг зэргээр тохижуулж байгаа юм. Уг ажил энэ оны долдугаар сард эхэлж байв.
Нэмж дурдахад, 2020 онд Богд хааны ордон музейн дэргэдэх 1.4 га талбайг тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!