Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Баялгийн сангийн чиглэлээр ажилласан туршлагатай дотоод, гадаад иргэдээс "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирлыг сонгоно"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үндэсний хороодыг шинээр эмхэтгэн байгуулах үүргийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын даргад үүрэг болгожээ. 

Тухайлбал, Улаанбаатар хотын замын түгжрэлтэй холбоотой асуудлыг эрхлэх сайд томилогдсонтой холбогдуулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороог шинэчлэн байгуулах, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг 20 орчим үндэсний хороог шинээр эмхлэн байгуулах юм байна. 

Түүнчлэн хуралдаанаас гарсан өөр нэг асуудал нь ирэх оны төсвийн тухай бөгөөд 2023 оны төсвийн төслийг олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэн, тэдний санал бодлыг тусган боловсруулж, УИХ-д өргөн барихыг холбогдох албаныханд үүрэг болгосон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амрабаясгалан хэлэв.

Тэрбээр үргэлжлүүлэн "Эрдэнэс Монгол компанийн үйл ажиллагааг жигдрүүлэх, цаашлаад баялгийн сан болгох чиглэлийг Ерөнхий сайд баримталж байгаа. Энэ хүрээнд тус компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулах болсон. Олон улсын туршлагатай, ялангуяа Сингапур, Норвеги зэрэг улсад баялгийн сангийн чиглэлээр ажилласан туршлагатай дотоодын болон гадаадын иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэх захирлыг сонгон томилно" гэв.

Эргэн сануулахад, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон өмнө нь "Эрдэнэс Монгол" бол төрийн эзэмшилтэй, уул уурхайн бүх компаниуд нэгдсэн холдинг болж байгаа бөгөөд

ВИДЕО:
https://fb.watch/flkSdwfWTa/