Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

АШУҮИС-ийн төгсөгч олон улсад мэргэжлээрээ шууд ажиллах боломж бүрдлээ

Т.Цэлмэг, IKON.MN
2022 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн төгсөгч нь олон улсад мэргэжлээрээ шууд ажиллах нөхцөл боломж бүрдлээ.

Дотоодод магадлан итгэмжлэгдэж байсан тус сургууль Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурыг бүрэн хангасан байна. Ингэснээр тус сургуульд гадаадын өндөр хөгжилтэй орны иргэд суралцах боломж бүрдэв.

Тус сургууль олон улсад магадлагдсанаар сурч төгсөж, тухайн улс орондоо очоод лицензээ өгөөд ажиллах хөдөлмөрлөх боломж гадаад болон манай улсын оюутнуудын хувьд бүрдэж байна.

Одоогоор өндөр хөгжилтэй долоон орны 20 гаруй суралцагч АШУҮИС-д эрүүл мэндийн чиглэлээр элсэн суралцаж байгаа аж.

Өнгөрсөн хугацаанд нийт 160 гаруй гадаад оюутныг сургажээ. Олон улсын оюутнуудыг суралцаж буй анги нь бүх хичээл, хөтөлбөр сургалтаа гадаад хэл дээр явуулдаг байна.

АШУҮИС нь дотоодод ажиллаж буй эмч мэргэжилтний 90 гаруй хувийг 80 жилийн хугацаанд бэлтгэжээ. Ингэхдээ эрүүл мэндийн салбарын 39 чиглэлээр 58 мянга гаруй эмч, сувилагч бэлтгэсэн байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр тус сургуульд ажиллахдаа "Эрүүл мэндийн бодлогоо боловсролын салбартайгаа уялдуулан салбарын хүний нөөцийн бодлогыг анхаарах болно. Энэ хүрээнд төгсөлтийн дараах сургалтыг гурван жил болгох тал дээр сургууль ажиллаж буй нь сайн хэрэг. Энэ хүрээнд эмч сувилагчийн харьцааг тэнцвэржүүлж,АШУҮИС/-ийн төгсөгч нь олон улсад мэргэжлээрээ шууд ажиллах нөхцөл боломж бүрдлээ. олон улсын түвшинд хүргэхэд яамны бодлого чиглэх болно. Үүнд АШУҮИС-ийн оролцоо чухал" гэдгийг онцлон тэмдэглэв.

зураг
 

АШУҮИС-ийн сургалтын бодлого нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, цаашид өндөр хөгжилтэй орноос олон оюутан ирж суралцах нь монголын эмч, оюутнуудад томоохон туршлага хуримтлуулах үүд хаалга нээгдэнэ гэж сургуулийн удирдлага үзэж байна.

зураг
 

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам