Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгж тодорлоо

Т.Саран, iKon.mn
2022 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ойн баярын хүрээнд “Шилдэг аж ахуйн нэгж” болон “Шилдэг Барилга”-ыг өнөөдөр тодрууллаа. 

Шилдэг аж ахуйн нэгжүүд: 

  • Барилга угсралтын чиглэлээр "Нутгийн буян" групп, Сойл Трейд ХХК, 
  • Инженерийн шугам сүлжээний чиглэлээр "Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар"
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр "Монкон Констракшн" ХХК
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр "Эвт чулуу" ХХК, "Стар- Виндов" ХХК
  • Нийтийн аж ахуйн чиглэлээр "Сэлэнгэ цэнгэг ус" ОНӨААТҮГ
  • Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр "ЭМ ЭС ЭЛ" ХХК, "Өлзий-Иш" ХХК
  • Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр "МОНМАЧ" ХХК шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч, өргөмжлөл, цомоор шагнуулав. 

Тухайн салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийг жил бүр шалгаруулдаг аж.