ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хигашиүэ Шиничи: Монголд зүрх судасны мэс заслын төв байгуулахаар тогтоод байна

П.Зоригт, IKON.MN
2022 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Их хуралдай” симпозиум өнөөдөр болж байна.

Энэ үеэр Монголд Зүрх судасны төв байгуулах талаар Токүшүкай группийн Ерөнхийлөгч Хигашиүэ Шиничи хэлсэн юм. 

Тэрбээр "Бид Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд айлчлан ирээд байна.

Манай багийнхан нийт дөрвөн эмнэлэгтэй танилцлаа. Тухайн эмнэлэгт тодорхой дэмжлэг үзүүлэхээр ирсэн бөгөөд одоогоор яг аль эмнэлэг вэ гэдгээ шийдээгүй байгаа. Зүрх судасны мэс заслын төвийг Монголд байгуулахаар тогтоод байна.

Зөвхөн барилга барьж, хүний нөөцийг хөгжүүлээд зогсохгүй тоног төхөөрөмж нийлүүлэхэд хувь нэмрээ оруулж, сургалт судалгааны ажилд туслах боломжтой. 

Миний хувьд Япон улсад хамгийн их зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Иймээс энэ салбар надад ойр. Түүнчлэн манай групп эмнэлгийн тухайд дотор болон зүрх судасны мэс засал хийдгээрээ их алдартай. Мөн дурангийн хагалгаагаар тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэг. Тиймээс хүмүүсээ сургах хүний нөөцийг бэлтгэх тал дээр бидэнд давуу тал болж байгаа.

Тухайн төвийг байгуулах хөрөнгө мөнгөний хувьд группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар хэлэлцэж байж бодит дүнгээ хэлэх болно. Гэхдээ миний төсөөлж буйгаар 600 орчим сая иен байх болов уу" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Япончууд бид нар элэгтэй хүмүүс [202.21.103.126] 2022/8/24
Япон улсын буцалтгүй тусламжаар бүтсэн олон сайхан зүйлс бий. Тэд бидэнд элэгтэй ханддаг. Чанартай юм хийдэг хүмүүс. Талархаж байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.139] 2022/8/24
Бид үргэлж л гадны зээл тусламж гэж балайрч байх юм! Чононууд биднийгээ хэдэн хэсэг тасдаад идчих магадлалтай гэдгийг мартаж үл болно! Бүх араатнууд өнөөдөр бидэнд хайр зарлаж байна шүү! Сайн л бодоорой доо ! Мань мэт бол маргаашийн тухай санаа тавьдаг юм шүү дээ!
0 | 0 Хариулах
монгол хүн. [66.181.177.219] 2022/8/23
Угнь Монголд Зүрх судасны төв гэж 3-р эмнэлэгт байдаг. Мэс засал гэхээр зайлшгүй хэрэгтэй байх. Харин Монголд 40-өөс дээш насны эр эм бараг бүх хүмүүс хөлний үений өвчтэй болж доголон хазгар боллоо. Үүнд тахлын датай бодит арга хэмжээ авдаг, эмчилдэг, хагалдаг Үндэсний төвтэй болох цаг нь болсон байна. Үүнд төрөөс гоц анхаарах хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.207] 2022/8/23
Япончуудад талархаж бна. Хурдан бариарай.и
2 | 0 Хариулах
Зочин [64.119.19.78] 2022/8/23
Japanchuudtai zuuraldaa l bsan ni der tekhnology haan bn tend hugjil debshil bnaa gj
7 | 0 Хариулах
Зочин [192.82.81.71] 2022/8/23
MAH???
0 | 0 Хариулах
Tserenkhuu Ishtseden [202.9.46.138] 2022/8/23
Ингээд ингэнэ тэгнэ биш бодитойгоор ингэсэн тэгснээ ярьдаг байвал ард түмний урам зориг дороо сэргэнэ. Япон хүн нэг л эхлүүлсэн бол дуусгана!
9 | 0 Хариулах