Apple компани iPhone ухаалаг гар утасныхаа шинэ загварыг есдүгээр сарын 7-ны өдөр танилцуулах төлөвтэй байгааг Блүүмбэрг өчигдөр мэдээлжээ.
Харин худалдаанд гарах хугацаа нь есдүгээр сарын 16-ны өдөр байх өндөр магадлалтай гэнэ.
Apple компани салбаруудынхаа ажилтнуудад энэ өдөр шинэ бүтээгдэхүүн худалдаалж эхлэх бэлтгэл хангах чиглэл өгсөн нь ийм таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байна.
Цар тахлын үед тус компани шинэ бүтээгдэхүүн танилцуулахдаа видео стрим ашиглаж байсан бол энэ удаа ч бас тэгэх гэнэ.
Шинэ iPhone 14 загвараас 5.4 инчийн Mini хувилбарыг хасаж магадгүй гэсэн яриа бий. Борлуулалтын хэмжээ хангалтгүй байсантай энэ нь холбоотой гэнэ.
Мөн Pro хувилбар нь 48 мегапикселийн камертай, “notchless display” буюу камер, яригчийг байрлуулсан хар оруулгагүй дэлгэцтэй гарна гэсэн таамаг яригдаж байна.
Бас тээвэр ложистикийн хямралаас шалтгаалан $100-ын илүү үнэтэй худалдаанд гарах сурагтай байгаа юм.
Эх сурвалж: CNET
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!