Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын ажил гүйцэтгэх явцдаа тогонд цохиулж, гурван иргэн нас баржээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 18:59 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10,000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас 37-58 насны гурван иргэн хүчдэлд цохиулж нас барсан байжээ. 

Улмаар цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Сэрэмжлүүлэг:

  • Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,
  • Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,
  • Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,
  • Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
  • Өндөр хүчдэлийн дор гэр, хашаа барихгүй байхыг анхааруулж байна.