Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилт болон Нийслэлийн төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын баруун бүсэд баригдаж байгаа “БАРИЛГАЧИН” худалдааны төв 2022 оны 9 сард ашиглалтад орох гэж байна.
Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан Барилгачин худалдааны төв үйл ажиллагаагаа танилцуулах нээлттэй өдөрлөгийг 2022 оны 8-р сарын 19-20 ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
“БАРИЛГАЧИН” худалдааны төв нь нийтдээ 20 мянган мкв газарт худалдаа үйлчилгээ, агуулах логистикийн цогцолборын чиглэлээр үйл ажиллагаа явуулах ба зам дагуу байршил сайтай, нэг дор төвлөрсөн, кафе зоогийн газартай, зогсоол хүрэлцээтэй, нэгдсэн маркетинг борлуулалттай зэрэг олон давуу талуудтай.
Худалдааны төвд модон материал, бетон хийц эдлэл, цахилгаан, сантехник, дулаалга, чулуун хийц, засал чимэглэл, дээвэр, фасад, багаж тоног төхөөрөмж зэрэг бүхий л нэр төрлийн барилгын материалыг худалдаалах болно.
Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр дараах хөнгөлөлт урамшууллыг авах боломжтой.
Үнэ цэн нь үргэлжид өсөх үл хөдлөх хөрөнгөтэй болохыг хүсвэл, барилгын материалын бизнесээ өргөжүүлэн гадна болон дотор талбай түрээслэх бол нээлттэй өдөрлөгийг зориорой.
Барилгын материалын худалдаа эрхлэгчид, ханган нийлүүлэгчид та бүхнийг 2022 оны 8-р сарын 19-20 ны өдрүүдэд Барилгачин худалдааны төвийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Байршил: БГД 20-р хороо, Сонсголонгийн зам, “БАРИЛГАЧИН” худалдааны төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!