Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

АВСТРИ УЛСЫН жор амтлагчийн үйлдвэр “Zaltech” компанийн ерөнхий технологич Эрик Шченк "Очирдагинас" ХХК-ийн “ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭР” дээр ажиллалаа

ikon.mn
2022 оны 8 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН жор амтлагчийн үйлдвэр “Zaltech” компани нь “Очирдагинас” ХХК-тай 2018 оноос хойш хамтран ажиллаж байна. Бид дэлхийн олон улсад өөрийн жор амтлагчаа нийлүүлдэг.

Намайг Эрик Шченк гэдэг. Би “Zaltech” компанийн зүүн өмнөд Ази, Африк хариуцсан борлуулалтын газрын захирал бөгөөд компанийн ерөнхий технологичоор ажилладаг. Би энэ удаагийн ирэлт дээрээ “Очирдагинас” ХХК-н зах зээл дээр танигдсан бүтээгдэхүүнүүд дээр технологийн хувьд сайжруулалт хийж мөн шинээр 4н төрлийн бүтээгдэхүүнийг нэмж гаргахаар ажиллалаа.

Таны идэх дуртай “Очирдагинас” ХХК-н хиам, мах махан бүтээгдэхүүнийг Австри улсын “Zaltech” компанийн жор амтлагчаар үйлдвэрлэдэг.

“Очирдагинас” ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд ирээдүйд Австри улсаас шинэ жор нийлүүлж, тэрхүү жороор шинэ бүтээгдэхүүн гаргаж Монголын хэрэглэгчдэд таниулах зорилготой байна. Мэдээж энэхүү бүтээгдэхүүн нь олон улсын зах зээлд өрсөлдөхүйц амт чанартай бүтээгдэхүүн байх бөгөөд Монголын зах зээл дээр гаргахаар зорьж ажиллаж байна.

"Очирдагинас" ХХК-ийн үйлдвэрлэлийн процесс нь түүхий эд материалыг хүлээж авах, хадгалахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарах хүртэл эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрхэн орчинд чанар стандартын маш өндөр хяналтын доор үйлдвэрлэлийн процесс явагддаг.

Үйлдвэрийн үйл ажиллагаа нь ISO 22000, HACCP, GMP стандарт шаардлагын дагуу явагдаж байна.

Түүхий эд бэлтгэл:

Хиам мах махан бүтээгдэхүүнийг хийхдээ хамгийн эхний анхаарах зүйл бол мал эмнэлгийн эрүүл ахуйн бичигтэй, үйлдвэрийн дотоод хяналтын лабораторид эрүүл ахуйн болон нян судлалын шинжилгээг хийж баталгаажуулсны дараа, маханд мэдрэхүйн эрхтний болон лабораторийн шинжилгээ хийж үйлдвэрийн түүхий эд бэлтгэлийн цехэд шилжүүлж, махыг шулж, ангилан, сортлож жижиглэснээр дараагийн дамжлагад шилжүүлэх юм. Энэхүү шаардлагыг “Очир-Дагинас” ХХКомпани 100% хангаж ажиллаж байна.

зураг
 

Бүтээгдэхүүний найрлага:

Хиам мах махан бүтээгдэхүүнийг хийхдээ технологийн хувьд орцыг зөв дэс дарааллаар хийж холих мөн орж байгаа орцуудыг технологийн нарийн горимоор тааруулж хийх нь бүтээгдэхүүний амт үнэр өнгө болон шинж чанарт нөлөө үзүүлдэг.

зураг
 

Савлагаа:

ХБНГУ-ын MULTIVAC компани Дэлхийн зах зээлийн 60%-ийг дангаараа эзэлдэг тэргүүлэгч компани бөгөөд “Очирдагинас” ХХК MULTIVAC компанийн сав баглаа боодол тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ хэрэглэдэг нь бүтээгдэхүүний битүүмж, чанар, аюулгүй байдлыг 100 хувь хангаж чадсан технологийн төгс шийдэл юм.

зураг
 

Шарах, утах:

Хиам мах махан бүтээгдэхүүнийг утахдаа зориулалтын утлагын төхөөрөмжид хийж гол нь маш чанартай модны үртсээр утах ёстой. “Очирдагинас” ХХК нь Герман улсаас оруулж ирсэн зориулалтын алимны модны үртсээр утдаг нь бүтээгдэхүүний үнэр амт чанарыг гайхалтай сайн болгож дэлхийн стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг хийж байна. Мөн утахдаа бүтээгдэхүүний гүний температурыг маш сайн тохируулах ёстой байдаг.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.