Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай дугааруудыг 1900, 1800 угтвартай болгоно

Б.Төгс
2013 оны 12 сарын 24
Зууны мэдээ

Дөрвөн оронтой ярианы тусгай дугааруудыг 1900, 1800 угтвартай болгох болсноо Харилцаа холбооны зохицуулах газраас мэдэгдлээ.

Ингэхдээ төлбөргүй үйлчилгээний тусгай дугааруудыг 1800, төлбөртэй үйлчилгээний дугааруудыг 1900 угтвартай болгох юм байна.

Мэдээлэл, лавлах үйлчилгээний тусгай дугаарын хэрэглээ өсч, дугаарын нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай болсон, түүнчлэн 2010 онд шинэчлэн баталсан Монгол Улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу энэхүү шийдвэрийг гаргажээ.

Тусгай дугаар эзэмшигчдийн дунд олон удаагийн хэлэлцүүлэг хийн, санал авч ийм шийдэлд хүрсэн байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан шилжилтийн ажлыг дуусгах гэнэ.

Зураг