Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-аас хээрийн сургуулилалтад хэрэглэгдэх гинжит болон дугуйт техникүүд орж ирсэн, буцаагаад аваад явна"

Х.Алтанзагас, iKon.mn
2022 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Бат Лайф фэйсбүүк хуудсаас авав.

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан ”Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилалт наймдугаар сарын 1-15-ныг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрт явагдаж байгааг Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас/ЗХЖШ/ өчигдөр мэдээлсэн билээ.

Харин сургуулилалттай холбоотойгоор байлдааны зориулалттай техник хэрэгсэл ОХУ-аас орж ирсэн байна гэх бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна.

Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "ОХУ-аас тактикийн хээрийн сургуулилалтад хэрэглэгдэх гинжит болон дугуйт техникүүд орж ирсэн. Эдгээрийг сургуулилалтаа дуусгаад буцаагаад аваад явдаг. 

Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан ”Сэлэнгэ-2022” сургуулилалт нь дайчин нөхөрлөлөө бататгах, итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох, мэргэжлээ дээшлүүлэх зорилготой юм. Энэ жилийн сургуулилалтыг Ховд аймгийн нутаг дэвсгэр дэх Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн зохион байгуулж байгаа.

Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалаар төлөвлөгөөт сургуулилалтуудыг явуулдаг. Тухайлбал АНУ, Энэтхэг, Герман улсын зэвсэгт хүчний хамтарсан болон олон улсын Хааны эрэлд сургуулилалтыг зохион байгуулдаг юм.

Сэлэнгэ сургуулилалтын хувьд 2019 онд Дорнод аймагт, 2021 онд Төв аймагт болж байсан" гэсэн мэдээллийг өглөө.