Прокурорын байгууллага долдугаар сарын 4-8-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 38 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 288 даалгавар бичгээр өгсөн байна.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 1,681 хэрэгт хяналт тавьж, 300 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал,
Мөн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 13, Эдийн засгийн болон кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг тус бүр нэг хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!