Энэ оны эхний зургаан сард Монгол Улс дэлхийн 145 оронтой худалдаа хийжээ. Энэ хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам.доллар болж, 2021 оны мөн үеэс 1.9 тэрбум доллар буюу 25.6 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 1.36 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Оны эхний хагас жилд түр боомтуудаар 9.9 сая ам.долларын худалдаа хийгдсэн нь нийт бараа эргэлтийн 0.1 буюу экспортын 0.2 хувийг эзэлжээ.
Экспорт 29% өслөө
Өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулахад энэ онд экспорт 29% өсөж, 5.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Экспортод нийлүүлсэн барааны 99.5 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байгаа ба өнгөрсөн оныхтой харьцуулахад валютын төлбөртэй экспорт 1.2 тэрбум ам.доллароор буюу 29.5 хувиар өсжээ.
Зураг 1. Гол нэрийн барааны экспортын бүтэц
- Эрдэс бүтээгдэхүүний экспорт 1047.7 сая ам.доллар буюу 30.9 хувиар
- нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 16.3 сая ам.доллар буюу 6.6 хувиар
- хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн экспорт 1.6 сая ам.доллар буюу 21.7 дахин
- сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоосны экспорт 295.9 сая ам.доллароор буюу 2.3 дахин тус тус өсжээ.
Зураг 2. Гол нэрийн барааны экспортын тоо хэмжээ
Оны эхний хагас жилд эрдэс бүтээгдэхүүний экспортын 99.1 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, молибдены баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, цайрын хүдэр болон боловсруулаагүй нефтийн экспорт эзэлж байна.
- 2021 оны мөн үетэй харьцуулахад . 2022 оны эхний 6 сард чулуун нүүрсний 87.9 хувийг БНХАУ руу гаргасан байна.
- . 2022 оны эхний 6 сард зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ-д гаргасан байна.
- байна. Хилийн дундаж үнэ 8,249.2 ам.доллароос 1,4281.4 ам.доллар хүртэл өсжээ. Молибдены баяжмалын экспортын 91.9 хувийг БНХАУ-д, 8.1 хувийг БНСУ-д тус тус гаргасан байна.
- Хайлуур жоншны экспорт өнгөрсөн оны мөн үеэс 146.4 мянган тонноор, үнийн дүн нь 28.8 сая ам.доллароор тус тус буурчээ. 2021 оны мөн үед 1 тонн хайлуур жоншны экспортын дундаж үнэ 216.9 ам.доллар байсан бол 2022 оны эхний зургаан сард 280.2 ам.доллар болон өссөн байна. Хайлуур жоншны 44.9 хувийг ОХУ,55.1 хувийг БНХАУ-д гаргажээ.
- байна. 1 баррель нефтийн дундаж үнэ 58.9 ам.доллароос 108 ам.доллар болж өсжээ.
- Төмрийн хүдрийн экспорт 1.7 сая тоннд хүрч, 2021 оны дүнгээс 2.3 сая тонноор буурсан байна. Экспортын дундаж үнэ 99.4 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 37.4 ам.доллароор буурчээ. Төмрийн хүдрийг 100 хувь БНХАУ-д экспортолсон байна.
- Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос хэсэгт багтах барааны экспортын дийлэнхийг алтны экспорт эзэлдэг. байна. Нэг кг алтны үнэ 59,629.5 ам.доллар байсан бол 2022 онд 59,949.9 ам.доллар болж өсжээ. Алтны 5%-ийг БНСУ-д, 95%-ийг Швейцар улс руу тус тус экспортолсон байна.
- Нэхмэл материал болон нэхмэл эдлэлийн экспортын 99.8 хувийг мал амьтны үс, хялгас, хивс, сүлжмэл, оёмол эдлэлийн экспорт эзэлжээ. Самнасан ноолуурын экспорт 201.5 тонноор өсөж, ямааны угаасан ноолуурын экспорт 890.4 тонноор буурсан байна. Өмнөх онтой харьцуулахад сүлжмэл эдлэлийн экспорт 3.1 сая ам.доллароор өсөж, оёмол эдлэлийн экспорт 0.3 сая ам.доллароор буурчээ.
- Үндсэн төмөрлөгийн экспортын 89.3 хувийг хар төмөрлөгийн хаягдал; тунгаасан зэс, хайлш; хөнгөн цагаан бусад эдлэл; боловсруулаагүй хар тугалганы экспорт эзэлж байна. 2021 оны мөн үетэй харьцуулахад хөнгөн цагаан бусад эдлэлийн экспорт 2.5 сая ам.доллароор өсөж, боловсруулаагүй хар тугалганы экспорт 0.3 сая ам.доллароор, тунгаасан зэс ба хайлшны экспорт 19.2 сая ам.доллароор тус тус буурчээ.
Монгол Улс дэлхийн 57 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 82.4 хувь, Швейцарт 9.2 хувь, Сингапурт 4.5 хувь, БНСУ-д 1.4 хувь тус тус ногдож нийт экспортын 97.6 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!