Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймгийн иргэдэд олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор Цогтцэций сумын Цэций хороололд өөрийн салбар клиникээ 06 сарын 27-ны өдөр албан ёсоор нээлээ.
Интермед-Цогтцэций клиникт Дотор (уушги, хоол боловсруулах), Хүүхэд, Эмэгтэйчүүд, Урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, Дүрс оношилгоо (хэт авиан оношилгоо, рентген зураг), Лабораторийн шинжилгээ, Өдрийн эмчилгээ, Сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
“Интермед – Цогтцэций” салбар клиникт Интермед эмнэлэгт мөрддөг үндэсний болон олон улсын бүхий л стандарт, журмуудыг хэрэгжүүлж Интермед төв эмнэлэгтэй ижил түвшний чанар, стандартын үйлчилгээг үзүүлэхээс гадна цахим системээр холбогдож оношийн баталгаажилт, нарийн мэргэшлийн зөвлөгөөг цахимаар авах боломжтой юм.
Мөн Интермед төв эмнэлгээсээ 20% хөнгөлөлттэй үнээр үзлэг, үйлчилгээ авах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгож байна.
Цагийн хуваарь:
Утас: 7701-1111
Байршил: Өмнөговь аймаг, Цогтцэций сум 46047,Өгөөмөр 4-р баг, Цэций хороолол, 11-р байр 1-1 тоот
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!