Цагдаагийн байгууллагаас махтай холбоотой хяналт шалгалтын ажил, өчигдөр хийсэн шалгалтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Шалгалттай холбоотойгоор ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" гэх компанийн маханд химийн бодис хийж бэлтгэж байсан гэх мэдээллийг анх neguun.mn сайт мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын газраас зөрчлийн хэрэг нээж, тус компанийн мах боловсруулах үйлдвэрт хадгалж байсан мах болон үйлдвэрийн байраас авсан дээжид улсын Мал эмнэлгийн төв лабораторид шинжилгээ хийлгэж, дүн гарсан. Мэргэжлийн хяналтын газар шалгах чиглэлтэй байдаг учраас энэ асуудалд зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан юм.
Шинжилгээний дүнгээр тус үйлдвэрийн маханд нянгийн тоо зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн. Үйлдвэрт ашиглаж байсан гарал үүсэл нь тодорхойгүй хадгалах хугацаа дууссан цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнээс формальдегид гэсэн нэршилтэй бодис илэрсэн үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж Мэргэжлийн хяналтын газар үзсэн.
Зургаадугаар сарын 2-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 20.12, 24.3 дугаар зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Улсын Ерөнхий прокуророос Эрүүгийн цагдаагийн албанд харьяалал тогтоон ирүүлснийг зургаадугаар сарын 7-ны өдөр буюу өчигдөр цагдаагийн байгууллага хүлээн авсан. Эрүүгийн хэрэг үүссэн учраас шинжээчийн дүгнэлттэй холбоотой нарийн шалгалт хийгдэнэ.
Эрүүгийн цагдаагийн алба хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах зүйлс тогтоогдсон.
Түүнчлэн "ХКҮ" компани “Мах импекс” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан тул нэвтэрч нэгжлэг хийсэн. “Мах импекс” ХХК-д нэгжлэг хийгээгүй" гэлээ.
20.12 Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх
1. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох хүнсний, эсхүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зориуд худалдсан, түгээснээс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
24.3 дугаар зүйл. Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах
1. Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!