Монголд хоёрхон нүхэн гарц бий. Нэг нь Сансарын тунелийн нүхэн гарц юм.
Энэ гарцын талаар иргэд гомдоллох болов.
Улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдаад удаагүй байгаа нүхэн гарцын талаарх санал гомдол тасрахгүй байна.
Гарцыг тойрсон хог шороо зорчих хэсэгт овоорсноор хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлж чадахгүй байна. Мөн гэрэлтүүлэг муу байгаа учраас оройн цагаар явахад айдас төрүүлэм байгаа юм.
Тиймээс сансарын тунелийн нүхэн гарцыг гэрэлтүүлж, ойр орчмыг хогийг нь цэвэрлүүлэх шаардлагатай байна. Уг нь олон биш хоёрхон зүйлээ жинхэнэ утгаар нь хэрэглэвэл сайхан байхсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!