EBIT.MN олон улсын крипто бирж Зүүн Өмнөд Азийн орнуудад үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
Ebit.mn бирж нь 2021 оны 11 дүгээр сараас Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхийд өрсөлдөхүйц олон улсын крипто бирж болох зорилт тавин ажиллаж байна. Binance, Huobi, Okex зэрэг дэлхийн топ биржүүдтэй холбогдсон бөгөөд дэлхийд тренд болж буй, алдартай 100 гаруй койныг хамгийн хямд ханшаар найдвартай, түргэн шуурхай арилжаалах боломжийг олгож ажилладаг билээ.
Мөн Ebit биржийн олон улсын зах зээлд гарах зорилтын анхны алхам амжилттай болж XT.com биржтэй хамтран ажиллах гэрээ 3-р сарын 30-нд байгуулсан билээ. XT.com нь дэлхийн шилдэг 31 биржийн нэг бөгөөд 3 сая гаруй бүртгэлтэй хэрэглэгч, XT экосистемийн 7 сая гаруй хэрэглэгчтэй, 24 цагийн арилжааны хэмжээгээр 28-д, листлэсэн койны тоогоор 10-т, дундаж liquidity-гээр 11-т жагсдаг, 7 төрлийн фиат хослолтой ба 300 гаруй арилжааны хослолтой бирж юм.
Цаашлаад EBIT Олон Улсын Крипто Бирж дээр листлэгдсэн Монгол койнууд XT.com бирж дээр листлэгдэж олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангахаар ажиллаж байгаа бөгөөд мөн XT.com бирж дээр листлэгдсэн шинэ койнууд EBIT бирж дээр листлэгдэж арилжаалагдах юм.
Ebit.MN олон улсын крипто бирж Зүүн Өмнөд Азийн улс орнуудад үйл ажиллагаа явуулж эхэллээ.
EBIT Олон Улсын Крипто Бирж нь 2022 оны 5 дугаар сард Зүүн Өмнөд Азийн Малайз, Индонез, Филиппин, Сингапур болон Вьетнам улсуудын түнш байгууллагуудтай хамтран салбар нэгжээ амжилттай нээж олон улсын зах зээлд гарах зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүллээ.
Мөн EBIT койны олон улсын IEO 2022 оны 5-р сарын 15-наас 7-р сарын 15 хүртэл явагдана.
Олон улсын IEO-ийн эхлэх ханш $0.0012 буюу ₮3.72 байх бөгөөд дараах 5 улсад явагдах юм.
- Малайз
- Филиппин
- Сингапур
- Индонез
- Вьетнам
EBIT.mn Олон Улсын Крипто Бирж нь 2022 ондоо багтаан Арабын Нэгдсэн Эмират Улс, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Шри-Ланка, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Нигер Улс орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхлээд байна.
Анхааруулга:
EBIT койны олон улсын IEO нь зөвхөн EBIT/USDT хослолоор Ebit.mn бирж дээр явагдах тул одоо EBIT койн эзэмшигч нар олон улсын IEO дуусаж, 7-р сарын 20-нд хоёрдогч арилжаа эхэлмэгц EBIT/USDT хослолоор арилжаанд шууд оролцох боломжтой юм.
Холбоо барих:
Утас: +976 77478737
Website: www.ebit.mn
Facebook: www.facebook.com/ebit.mn
Instagram: www.instagram.com/ebit.mn

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

