Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэл зүйн эрүүл мэндийг БҮГДЭД арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

ikon.mn
2022 оны 4 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах зорилготой Оптимал Эн Макс ХХК-аас мэндчилж байна. Сэтгэл зүйн эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг түгээгч баталгаат эх сурвалж болох @positive_dadal болон эерэг дадал, тасралтгүй хөгжилд хөтлөх @habido сошиал сувгуудын хамтран зохион байгуулж байгаа “Mental Health for ALL” буюу “Сэтгэл зүйн эрүүл мэндийг БҮГДЭД” уриатай форум амжилттай зохион байгуулагдлаа.

Уг форум Монголд анх удаа зохион байгуулагдаж “Сэтгэл зүйн эрүүл мэндийг бүгдэд-2022” уриан дор хүний зан үйл, сэтгэл зүйн асуудлыг шинжлэх ухааны салбар дундын хандлагаар авч үзэж олон талын оролцогч талуудыг хамруулж нээлттэйгээр хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч, амьдралын чанараа нэмэгдүүлэхийг уриалах, эл асуудлаарх үр дүнтэй шийдэлд тулгуурласан хэрэглэгдэхүйц шийдэл, боломжуудыг танилцуулахад чиглэгдсэн юм. 

Өөрийн болон бусдын сэтгэл зүйд анхааран, амралтын өдрийг хамтдаа баярлаж, инээж басхүү бодит үнэний хөнгөн гуниг, ухааралтайгаар өнгөрүүлсэн 800 гаруй хүмүүс уг форумд оролцсон.

"Зөвхөн манай улс гэлтгүй дэлхий даяар сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарсан бодит тусламж үйлчилгээ нь хөгжлийн хувьд бүгд адил хөгжиж буй оронтой адил яваа" гэж нэгэн илтгэлд дурдагдсан билээ. 

Та бүхэн илтгэл, хэлэлцүүлгүүдийг Positive Dadal фэйсбүүк хуудсанд хадгалагдсан шууд бичлэгээс үзэх боломжтой.

 

Сэтгэл зүйн асуудлууд хэнийг ч ялгаварладаггүй
 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.