ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сайханбаяр: Монголын зэвсэгт хүчин ирэх оны зургадугаар сараас сум, галт хэрэгслээ үйлдвэрлэж эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тагнуулын байгууллагын тухай хуулийг УИХ эцэслэн баталсантай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдээлэл хийлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Одоогоос долоон жилийн өмнө ЗХЖШ-ын үндсэн бүтцэд байсан Цэргийн тагнуулын газрыг тагнуулын төв байгууллагад шилжүүлсэн. Уг хуулийн өөрчлөлтөөр энэхүү гажуудлыг засаж, Цэргийн тагнуулын газрыг ЗХЖШ-ын үндсэн бүтцэд шинээр байгуулахаар болж байна” гэв.

Түүнчлэн батлан хамгаалах салбар сум, галт зэвсэг үйлдвэрлэдэг болох талаар өмнө нь салбарын сайд мэдээлж байсан. Энэ талаар тодруулахад “Сумны үйлдвэрийн гэрээг хийсэн. Энэ жил сумны үйлдвэрийн барилгын засварыг бүрэн дуусгана. Мөн тоног төхөөрөмжүүдээ захиална. Нийт хийх ёстой ажлынхаа 40 хувийг энэ жил бүрэн хийж дуусгана.

Ирэх оны зургадугаар сарын 30-н гэхэд Монгол Улс, Монголын зэвсэгт хүчин сум, галт хэрэгслээ үйлдвэрлэж эхэлнэ” гэдэг хариулт өглөө.