Энэ оны 2 болон 3 дугаар сард судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн бараанаас 52 нэрийн барааны үнэ нэмэгджээ. Үүнээс хүнсний гол бүтээгдэхүүн махны үнийн өсөлтийг харуулав.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг килограмм махны дундаж үнэ өнгөрсөн гуравдугаар сард 16,354 төгрөг болж, өмнөх сараас 1.6 хувь буюу 254 төгрөгөөр өссөн бол үхрийн ястай нэг килограмм махны дундаж үнэ 14,255 төгрөг болж өмнөх сараас 1.8 хувь буюу 257 төгрөгөөр өссөн байна.
Харин хонины ястай нэг килограмм махны дундаж үнэ гуравдугаар сард 12,585 төгрөг болж өмнөх сараас 5.4 хувь буюу 646 төгрөгөөр нэмэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!