COINHUB бирж нь олон улсын зах зээлд үйл ажиллагаа тэлэх бэлтгэл ажлын хүрээнд олон улсын биржүүд болон токенуудын арилжааны гүйлгээг өндөр нарийвчлалтайгаар харуулдаг https://coinmarketcap.com/ дээр Монгол Улсаас анх удаа лист хийгдсэн бирж болж чадлаа. Хамтын ажиллагааны хүрээнд “Tracked Listing Exchange” буюу арилжааны мэдээлэл нь нээлттэй харагддаг бирж болох ажил хийгдэж буй бөгөөд систем хөгжүүлэлтийн ажил бүрэн дууссанаар дэлхий нийтээр COINHUB биржийн арилжааны мэдээллийг алба ёсны эх сурвалжаар дамжуулан хүлээн авах юм.
CoinMarketCap нь анх 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхий дахинаа хурдацтай хөгжиж буй крипто хөрөнгийн зах зээл дээрх криптовалютын эргэлт, арилжааны түүх болон өдөр тутмын ханшийг хянаж болох хамгийн баталгаатай мэдээллийн эх үүсвэр. Тус вэб сайтын гол зорилго нь хэрэглэгчдийг хөрөнгө оруулах шийдвэр гаргахад тусалж олон талын нарийвчлалтай, үнэн зөв мэдээллээр хангах замаар крипто зах зээлийг таниулахад чиглэгддэг.
Өдгөө CoinMarketCap нь хэрэглэгчдийн гол мэдээллийн эх үүсвэр болоод зогсохгүй CNBC, Bloomberg зэрэг томоохон нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төдийгүй АНУ-ын засгийн газар зэрэг олон төрлийн байгууллагууд өөрсдийн судалгаа, тайлан мэдээллийг боловсруулахад гол тоон мэдээллийг цуглуулах эх үүсвэрээ болгон ашигладаг.
2020 оны 4-р сард дэлхийн №1 крипто бирж болох Binancе нь CoinMarketCap-ийг худалдан авснаар өөрийн систем дээр тулгуурлан крипто зах зээл дээрх арилжааны илүү нарийвчлалтай, олон талт мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэх томоохон давуу талыг бий болгосон гэж үздэг. Өнөөдрийн байдлаар тус вэб сайт нийтдээ 499 биржийн 19,000 орчим криптовалютын мэдээллийг агуулж байгаагаас гадна зөвхөн криптовалютын мэдээлэл төдийгүй албан ёсны бүртгэлтэй олон улсын крипто биржүүд, NFT коллекциудын зах зээлийн үнэлгээ, борлуулалтын дүн мэдээ зэрэг харьцуулсан тоон мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжийг олгодог.
Тэгвэл COINHUB бирж нь тус вэб сайтад албан ёсоор бүртгүүлэх ажлыг хэрэгжүүлснээр 2022 оны 04 сарын 07-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас хамгийн түрүүлж олон улсад өөрийн бирж дээрх криптовалютын ханш, арилжааны түүх, зах зээлийн багтаамжийг олон улсад мэдээлэх гарцыг нээж байгаагаараа анхдагч болж байна.
Улмаар COINHUB бирж дээр одоогоор бүртгэлтэй болон цаашид шинээр лист хийгдэх дотоодын болон гаднын криптовалютын мэдээллийг цаг тухай бүрд www.coinmarketcap.com вэб сайтаар дамжуулан бусад орны сая сая хэрэглэгчдэд шууд хүргэх томоохон ач холбогдлыг бий болгож байгаагаас гадна COINHUB бирж дээр лист хийгдсэн дотоодын токенууд COINMARKETCAP дээр лист хийгдэхэд илүү хялбар болж буйг дуулгахад таатай байна.
Бидний зүгээс олон улсын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй системийн шинэчлэлтүүдийг тун удахгүй хэрэглэгчдэдээ зарлах болно.
coinmarketcap.com/exchanges/coinhub-mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!