Өсвөр насны хүүхдүүд бусдыг дээрэмдсэн гэх мэдээлэлтэй холбоотойгоор гэмт хэрэг үйлдсэн үед хариуцлага хүлээх насны хязгаар хуульд заасан талаарх мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг заасан байдаг. Үүнд,
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл. Дээрэмдэх
1. Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг:
"Эрүүгийн эрх зүйн судлагдахуунд 16 нас хүрсэн байвал хэрэг хариуцах бүрэн чадвартай субъект болно гэж үздэг. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас хүрээгүй бол ял оноохгүйгээр хүмүүнлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болдог. Энэ нь 14-18 насны хооронд гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд хамаарна гэсэн үг. 14 нас хүрээгүй бол ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага оногдуулахгүй" хэмээн хуульч Б.Билгүүн ярьж байсан удаатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!