Монголын хамгийн том “Sono Mongolia” зээлийн аппликэйшн нь “Монголчуудын санхүүгийн суурь хэрэглээ болох” алсын хараандаа нэг алхам ойртон 500,000 харилцагч, 80 гаруй салбартайгаар аймаг бүрд үйл ажиллагаагаа явуулдаг анхны зээлийн аппликэйшн боллоо.
“Иргэдийн санхүүгийн хэрэглээг зогсоохгүй” уриатай Sono Mongolia аппликэйшн нь харилцагчдадаа 2 сая хүртэлх төгрөгийн барьцаагүй зээл болон хүссэн бараа бүтээгдэхүүнээ урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авах зээлийг олгож байна.
2022 оноос эхлэн Нийслэл болон Монгол орны 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбогдуулан “Sono Mongolia 22/22” урамшуулалт аяныг зарлаад байна.
Энэхүү аяны хүрээнд Булган, Говьсүмбэр аймгуудад 2022.03.28-2022.03.30-ны хооронд, Налайх дүүрэг, Говь-Алтай, Завхан, Төв аймгуудад 2022.03.28-2022.04.01-ний хооронд танилцуулах өдөрлөг, шууд борлуулалтын үйл ажиллагаа зохион байгуулагдах болно. Уг өдөрлөгт хүрэлцэн ирж гэрээ байгуулсан хүн бүрд Sono аппликэйшний гарын бэлэгтэй ба Skyworth брэндийн 32’ LED телевизийг хожих сугалаанд оролцох эрхтэй болох юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.facebook.com/SonoMongolia
Sono Mongolia аппликэйшн татах: onelink.to/fxhtqb
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!