Уншиж байна ...

ФОТО: Улс тунхагласны барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Д.Янжиндулам, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Залуу ноёд" групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О. Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Аврагч спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарсан юм.

Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “Төрийн сүлд” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль” болон арван сая, үзүүр бөх зургаан сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр дөрөв, дөрвөн сая төгрөгийн бай авлаа.

Харин УИХ-ын дарга уламжлал болгон олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоожид гардуулж өгөв.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг