Майкл Деллийн Зөв Ажилла Зүтгээд Хүр номын нээлт Дэлхийд хамгийн түрүүнд Монголд, Монгол хэлээр орчуулагдан хэвлэгдэж нээлтээ хийлээ.
Делл компанийн Монгол дахь албан ёсны дистрибютер Саммит Компьютер Технологи компанийн санаачилга, дэмжлэгээр Непко Хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр Mайкл Делл - Зөв Ажилла Зүтгээд Хүр номыг орчуулан гаргасан билээ.
Энэхүү номын нээлт нь өчигдөр буюу 3-р сарын 24-нд PC MALL их дэлгүүрт цөөн бөгөөд онцгой зочдын хүрээнд зохион байгуулагдсан байна.
Хийлийн уянгалаг аялгуугаар эхэлсэн тус арга хэмжээг Непко Хэвлэлийн Газрын ТУЗ-ийн гишүүн Б. Болдбаатар хөтөлсөн бөгөөд Саммит Компьютер Технологи компанийн ерөнхий захирал Т. Ганбат, IT инженер Б.Залуудай, Непко Хэвлэлийн Газрын ТУЗ-ийн дарга, нийтлэлч, Б.Баабар нар номын талаар болон түүнтэй холбоотой сонирхолтой яриаг хийж уг арга хэмжээ даруухан бөгөөд халуун дулаан уур амьсгалтай өрнөлөө.
Тус ном нь бидний сайн мэдэх Делл Технологи компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Майкл Деллийн удирдагч болох замналд нь тохиосон ялалт, бэрхшээл болон үүний цаадах хүсэл тэмүүллийн талаар өгүүлжээ. Бизнес болон Мэдээлэл Технологийн салбарыг сонирхдог хүн бүрийн ширээний ном болно хэмээн дэлхийн топ удирдагчид, ном шүүмжлэгч нар дүгнэсэн байдаг.
Делл-ийг ихэнх хүмүүс зөвхөн зөөврийн болон суурин компьютероор нь илүүтэй мэддэг боловч та бидний өдөр тутамдаа үйлчилгээ авдаг банк, үүрэн холбоо зэрэг байгууллагуудын томоохон мэдээллийн системүүдэд Делл-ийн сервер, сторейж, сүлжээний свитчүүд ард нь хамгийн том үүрэг гүйцэтгэн ажилладаг бөгөөд Делл нь байгууллагын түвшний олон бүтээгдэхүүн, шийдлүүд нийлүүлдгийг тэр бүр мэддэггүй.
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй хамгийн найдвартайгаар үргэлжлүүлдэг, бүтээгдэхүүн бүр нь дээд зэргийн чанартай байдаг нь энэхүү амжилтынх илрэл юм. Өдгөө Делл-ийн бараа бүтээгдэхүүнгүйгээр Монголын мэдээлэл технологийн салбар болон цахим хөгжлийг тодорхойлох боломжгүй болжээ.
Саммит Компьютер Технологи ХХК нь 2008 оноос хойш тасралтгүй тус брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютерээр ажиллаж байна. Монголын Мэдээллийн технологийн зах зээлд Дэлл өнөөдөр №1 болон өргөжин тэлэхэд Саммит Компьютер Технологи ХХК-ийн үүрэг оролцоо тун их байсаар ирсэн ба Дэллийн итгэлтэй түнш нь байж Монголын хэрэглэгч нарт шинэлэг, баталгаатай, үнэ цэн өгөх бүтээгдэхүүнийг бусдаас түрүүлж санал болгон ажиллаж байгаа билээ.
Уншигч та энэхүү сэтгэл хөдлөм түүхээр дүүрэн номыг худалдан авахыг хүсвэл nepko.mn ээс авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!