Залуу жүжигчин Б.Баярцэцэг найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Худалдагч охин" киноны Саруулын дүрээр "2022 Osaka Asian Film Festival"-аас шилдэг эмэгтэй жүжигчин шагнал хүртжээ.
"Таньж мэдэхгүй ертөнцөөр аялахаас хэзээ ч буцдаггүй шинэ үеийн монгол эмэгтэйг Саруулын дүрээр гаргасны төлөө шагналаа" гэдгийг Осакагийн Азийн олон улсын наадам онцолжээ.
17 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус наадамд 76 орны найруулагч уран бүтээлээ ирүүлжээ. Үүнээс шилдэг 15 киног шалгаруулахад "Худалдагч охин" кино багтсан байна. Ингээд эцсийн шалгаруулалтад Өмнөд Солонгос, Энэтхэг, Араб, Япон, Филиппин, Хятад, Казахстан зэрэг орны уран бүтээлчидтэй өрсөлджээ.
Уг фестиваль 2022 оны гуравдугаар сарын 10-20-ны өдрүүдэд Японы Осака хотод болсон байна.
Тус наадмын шагнал нь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!