АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимаас жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн хэмээн Украины засаг захиргааныханд хориг тавьж болзошгүй байгаа талаар Ардчилсан намын гишүүн Элиот Энгелийн тогтоолын төсөлд дурьджээ.
Тогтоолын төслийг өчигдөр Конгрессийн сайтад тавьсан байна.
“Украины ард түмний ардчилал, Европт тэмүүлэх тэмүүлэл, тэднийг айдас, түгшүүргүйгээр өөрсдийн ирээдүйгээ сонгох эрхийг дэмжих” нэртэй уг баримтад “Украины засаг захиргаа энгийн номхон жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байгаа учраас АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимаас хүч хэрэглэх тушаал өгсөн, түүнийг биелүүлсэн хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй” гэжээ.
Үүнээс гадна АНУ, Европын холбоо Украин дахь зөрчилдөөнийг энхийн замаар шийдвэрлэх ажлаа үргэлжлүүлэх талаар заасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!