Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Утсан болон лаазалсан мах хэрэглэхийг хориглоно

Зууны мэдээ
2013 оны 12 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг
Сахарын өвчтэй хүн ямар хоолны дэглэм барих вэ?

-Сахарын өвчтэй хүн ямар хоолны дэглэм барих вэ. Идэж болох хоол хүнс болон хориглосон хүнсний зүйлийн талаар товчхон мэдээлэл өгөөч?  /Чингэлтэй дүүргийн иргэн Д.Бүжинлхам/

-Чихрийн шижин буюу сахарын диабет нь цусан дахь сахарын хэмжээ ихэсч, шээсэнд сахар их хэмжээгээр агуулагддаг онцлогтой өвчин юм. Амьтны гаралтай, өөх тосоор баялаг хорл идэж болохгүй.

Малын өөх тосонд холестирин ихээр агуулагддаг учир хялгасан судасны ханыг хатууруулж, чихрийн шижингийн хожуу үеийн хүндрэлүүдийг үүсгэдэг.

Өөх тосоор баялаг хоолонд хиам, дотор мах, маргарин, самрын тос, боодог, утсан болон лаазалсан мах, хонины мах, давсалсан загас зэргийг хэрэглэж болохгүй. Мөн боорцог, өрөм, шар roc, айраг, цөрөм, чихэрлэг бүх зүйлийг хориглоно.

Бүх төрлийн чихэр, чихрийн төрлийн бүтээгдэхүүн, жигнэмэг, гурилан боов, жимсний чанамал, хайлмаг, усан үзэм, бананыг хориглоно. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Харин идэж болох хоол хүнсэнд ислэг ихтэй хоол орно.

Ийм төрлийн хоолонд хар гурил, хар талх, хивэг, хөц будаа, алим, лийр, байцаа, вандуй, лууван, хөх тарианы гурил орно. Мөн сахар орлуулагчийг зөв хэрэглэнэ.

“Мэнд цолмон” өрхийн эмнэлгийн их эмч Д.Мэндсайхан

Зураг