Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ онд гадаад, дотоодын жуулчдын зорин очих 17 суманд отоглох цэг байгуулах төлөвлөсөн талаар мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2020-2024 он хүртэл 100 отоглох цэг байгуулна гэж заасан.
Үүний дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон бусад жуулчдын гол зорин очдог газруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох хоноглох цэгийг байгуулахаар 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр зургаан цэгт отоглох цэг байгуулсан.
Улсын төсвийн хөрөнгөөр барьсан Отоглох цэг нь дараах иж бүрдлээс бүрдэнэ. Үүнд:
Энэ жишгээр 2020 онд улсын төсөв болон KFW төслөөр нийт 16, 2021 онд жуулчдад мэдээлэл өгөх отоглох зургаан цэг байгуулсан байна. Харин энэ онд 12 аймгийн 17 цэгт байгуулахаар худалдан авах ажиллагааг зарлаад байна. Тодруулбал
Эх сурвалж: БОАЖЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!