ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээсээ гараад сураггүй алга болсон 14 настай охиныг олжээ

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 2 сарын 25
iKon.MN

Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 14 настай охин олдсон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Түүнийг хоёрдугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид олжээ. Тухайн иргэн нь хоёрдугаар сарын 14-нд гэрээсээ гарснаас хойш ор сураггүй алга болоод байв.