Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ элчин сайдын яамны ажилтнуудаа Украинаас Польш руу нүүлгэх шийдвэр гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Донбассын бүс нутагт ОХУ цэргээ оруулах шийдвэрээ зарласны дараа АНУ-ын төрийн департамент Украин дахь элчин сайдын яамны ажилтнуудаа Польш улс руу түр нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Дипломатчид хилийн ойролцоо Польшийн нутаг дахь зочид буудалд түр байрлах ба Украины нөхцөл байдал тогтворжвол хамгийн эртдээ Мягмар гарагт буцаж болох юм байна.

“Аюулгүй байдлыг хангах үүднээс Львов хот дахь төрийн департаментын ажилтнууд нэг шөнийг Польшийн нутагт өнгөрөөхөөр боллоо” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улс Киев дэх элчин сайдын яамаа хааж, ажилтнуудыг нь Украины баруун хязгаарын Львов хотод шилжүүлж байсан юм. Уг шийдвэрээ Оросын цэрэг Украинд халдах магадлал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байжээ.

Одоогоор дэлхийн хэд хэдэн улс Киев дэх элчин сайдын яамаа түр хаах, дипломат ажилтнууд болон иргэддээ Украинаас яаралтай гарч явах анхааруулга зөвлөмж зэргийг гаргаад байна.

 

Эх сурвалж: Bloomberg