"COREX" үндэсний блокчэйн болон "Крипто пуужин" нар хамтран ажиллана
Монгол Улсын анхны хосолсон блокчэйний үйлчилгээ үзүүлэгч “COREX” ХХК, Төвлөрсөн бус санхүүгийн зөвлөгөө өгөгч “Crypto Puujin” компаниуд Монгол улсын блокчэйн болон крипто салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах тал дээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт блокчэйн технологийн мэдлэгтэй боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх, блокчэйн хамтрал, комюнитиг үүсгэх зэрэг ажлуудыг гол зорилгоо болгон ажиллах юм.
Талууд санамж бичгийн хүрээнд 2022 оны 3-р сард блокчэйн сэдэвт чиглэсэн бүх насны иргэд хамрагдах боломжтой Хакатон тэмцээнийг хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Хакатон тэмцээн нь төвлөрсөн бус сүлжээний технологийн төслийг шалгаруулан хамтран ажиллах, олон нийтэд блокчэйн технологийн хэрэглээ, ашиг тус, бизнесийн шинэ боломжийг таниулах зорилготой байх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
