Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Үндэсний томьёо 2022 – Багш сурагчдын их сорил”-ын бүртгэл эхэллээ

ikon.mn
2022 оны 1 сарын 28
Сурталчилгаа

Монгол оюуныг дэлхийд гэсэн томоохон зорилго бүхий боловсролын технологийн компани TomYo нь гар утасны аппликэйшнээр дамжуулан залууст олон төрлийн боловсролын контентуудыг хүргэж, гадаадад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах, гадаад хэл сурах гээд олон боломжуудыг  олгохоор 2019 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан билээ.

Үйл ажиллагаагаа улам өргөжүүлж энэ оны 9-р сард нээлтээ хийх Яармагийн Арцадын аманд байрлалтай “TomYo School of Ulaanbaatar” ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлээ 4-р сарын 1-с эхлүүлэхээр ажиллаж байна. Сургуулийн нээлтийг угтан 220 сая төгрөгийн шагналын сан бүхий Үндэсний томьёо 2022 – Багш сурагчдын их сорил тэтгэлэгт шалгаруулалтыг зохион байгуулахаар зарлаад байна.

 

Энэхүү тэтгэлэгт шалгаруулалт нь Боловсролын салбарын хамгийн том хөрөнгө оруулагч болох багш нарын мэргэжлийн амжилтыг сурталчлах, шилдэг багш нарыг олонд таниулах, Сурагчдын хичээлд оролцох оролцоог нэмэгдүүлж, үе тэнгийн хүүхдүүдийнхээ дунд өөрсдийн оюуныг сорих, эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын түвшинг мэдэх, ирээдүйн мэргэжил сонголтоо зөвөөр хийхэд илүү гүнзгийрэх хичээлийн чиглэлийг нь олж илрүүлэх зэрэг олон давуу талтай юм.

 

Үндэсний томьёо 2022 – Багш сурагчдын нэгдсэн сорилд Ерөнхий Боловсролын 6-12 дугаар ангийн сурагчид болон, Багшийн сургууль төгссөн эсвэл багшлах эрхтэй 21 аймгийн улсын болон хувийн ЕБС-ийн бүх багш нар болон МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон багш бэлтгэдэг бусад их дээд сургуулийн төгсөх курсийн оюутнууд ч мөн оролцох боломжтой.

Багш нарын сорилын бүртгэл 2022.01.28 – 2022.02.24  өдрийг дуустал явагдах юм.

Яг одоо бүртгүүлэх бол энд дарж бүртгэлээ баталгаажуулна уу.

Багш нарын сорил нийт 3 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд 3-р шатанд шилдэг 10 багшийг шалгаруулж сорил, багаар ажиллах даалгавруудыг багш нарт өгч, Телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж Үндэсний нэг ялагч багшийг шалгаруулж нийт 120 сая төгрөгийн шагналын сан бүхий Орон сууцны урьдчилгаа төлбөр, “TomYo School of Ulaanbaatar”-т жилийн 60 сая төгрөгийн цалинтай ажиллах гэрээ байгуулах юм.

 

Сурагчдын сорил үндсэн 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж, анги тус бүрээс 1 шилдэг сурагч, шилдэг эсээ бичлэгийг шалгаруулж мөнгөн шагналаар тус тус шагнах бөгөөд сорилын эхний шатанд тэнцсэн 100 сурагчид TomYo аппликэйшний 1 сарын эрхээр тус тус шагнах юм.

Сурагчдын сорилын бүртгэл 2022.02.14 – 2022.03.10 өдрийг дуустал.

Үндэсний томьёо 2022 – Багш сурагчдын их сорилд идэвхтэй оролцож Боломжоо нээж оюунаа сорьцгооё.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.