"Benzin.mn сайтад ШТС-уудын камерыг холбоно"
Өөрт хамгийн ойр, бензин өгч байгаа шатахуун түгээх станцуудыг эрэмбэлж харуулахад ашиглах зориулалттай Benzin.mn сайт ажиллаж эхлээд хоёр сар болж байгаа ба хөгжүүлэлт нь одоо ч үргэлжилж байгааг Шатахууны шуурхай штабаас мэдээллээ.
Одоогоор замын хөдөлгөөний ачааллыг харуулсан камеруудыг холбоод байгаа ба цаашид ААН-үүдийн шатахуун түгээх станцуудын камерыг холбох юм байна.
Иргэдэд бодит мэдээлэл хүргэх чиглэлд хөгжүүлэлтийг хийж байгаа ба иргэдээс ирсэн санал хүсэлтийг хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэв. ба
Олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны үнийн асуудлыг урьдчилж таамаглахад хэцүү байгаа ч арваннэгдүгээр сард яг одоогийн байдлаар үнэ өсөх төлөвгүй байгааг АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай мэдээллээ.
Түүнчлэн гуравдагч улсуудаас тодорхой хэмжээний бүтээгдэхүүн худалдаж авч байгаа ба Солонгосоос тогтмол нийлүүлэх сонирхлоо илэрхийлээд байгаа юм байна. Гуравдагч орнуудаас авсан ч хоёр хөршийн дэд бүтцийг ашиглах учир тээврийн зардал нэмэгдэх, тухайн улсуудад агуулах сав түрээслэх, ААН-үүдтэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа аж.
Бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр асар өндөр болчихсон байгаа энэ үед нэмээд тээвэрлэлтийн зардал төлөх нь борлуулж буй бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлнө гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
