Сонгодог хөгжмийн алдарт бүтээлүүд эгшиглэх “BEST OF OVERTURE” концерт энэ сарын 24-нд болно

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Симфони оркестр “BEST OF OVERTURE” концертыг 2026 оны аравдугаар сарын 24-нд 18:00 цагаас Улсын Филармонийн  концертын танхимд толилуулна.

“Overture” буюу удиртгал хөгжим нь дуурь, тайзны бүтээлийн үйл явдал эхлэхээс өмнө сонсогдож, үзэгчийг тухайн бүтээлийн ертөнцөд хөтөлдөг. Энэ удаагийн тоглолтод А.Бородины “Игорь Ван”, Л.В.Бетховены “Леонора”, Р.Вагнерын “Риенци” дууриудын удиртгал нь баатарлаг өнгө аяс, драматик өрнөл, хүчирхэг хөгжмийн илэрхийллээрээ ялгарна. Харин Жон Уильямсын “Ертөнцийн адал явдал” киноны хөгжим нь симфони найруулга киноны дүр зураг, үйл явдал, сэтгэл хөдлөлийг хэрхэн амилуулдгийг мэдрүүлэх бүтээл байх юм.

Тоглолтын хөтөлбөрийн төгсгөлд П.И.Чайковскийн “Ромео ба Жульетта” удиртгал-фантази эгшиглэнэ. Шекспирийн алдарт эмгэнэлт хайрын түүхээс сэдэвлэсэн уг бүтээлд хайр дурлал, зөрчил тэмцэл, хагацал гуниг хөгжмийн аялгуугаар өрнөнө. Оркестрын олон өнгөт эгшиг, сэтгэл хөдлөлийн эрс өөрчлөлт нь сонсогчдыг бүтээлийн үйл явдалтай хамт мэдрэхэд хөтөлдөг.

Концертыг удирдаач Б.Батбаатар, Б.Анар нар удирдана. Үзэгчид дэлхийн сонгодог хөгжмийн алдарт бүтээлүүдийг нэгэн үдэш мэдрэх боломжтой.

“BEST OF OVERTURE” концерт 2026 оны аравдугаар сарын 24-ний 18:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.